ШУУД: 689 хүний шинжилгээнд коронавирус илэрч, нэг хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.04.10/ хийлээ.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
-Сүүлийн 24 цагийн хугацаанд 12000 хүнээс шинжилгээ авахад 689 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 14183 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 618 нь Улаанбаатар хотод, 68 нь орон нутагт, 3 нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна. Тодруулбал, Өвөрхангайд 7, Сүхбаатарт 9, Сэлэнгэд 12 ,Ховд аймагт 11, Архангайд 9, Хөвсгөлд 1, Дархан-Уул 8, Орхонд 11 тохиолдол тус тус бүртгэгджээ.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 353 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 8875 болж байна. Гэрийн тусгаарлалтад хоёр мянган хүн байгаа. Харамсалтай мэдээ. Коронавирусийн халдварын улмаас нэг хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нас барсан хүний тоо 20 болж байна. Өнөөдрийн байдлаар 2527 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 1931 хүн хөнгөн,475 хүндэвтэр , хүнд 99, маш хүнд 22 хүн байна.
Өнөөдрөөс эхлэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Тиймээс энэ хугацаанд дархлаажуулалтын ажлыг 15 хоног хойшлуулсан.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ