Та 300 мянган төгрөгөө юунд зарцуулах вэ

img

 

Сүүлийн өдрүүдэд халдварын нөхцөл байдал эрс нэмэгдэж байна. Тиймээс Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дөрөвдүгээр сарын 10 буюу өнөөдрөөс дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэл улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэхээр болсон. Хөл хорионы хугацаанд дэмжлэг олгох үүднээс иргэн бүрд 300 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн.

 

Өчигдрийн байдлаар хүүхдүүдийн дансанд 300 мянган төгрөгийг шилжүүлсэн байна. Харин насанд хүрэгчдийн мөнгийг шилжүүлж дуусахад 7-10 хоног шаардлагатай аж. Тэгвэл иргэд  дансанд орж ирээгүй 300 мянган төгрөгийг юунд зарцуулахаа шийдэж сууна. Цахим орчинд “хоёр талаасаа 300 мянган төгрөгөө нийлүүлээд амьдралаа эхлэх үү, ханиа” “Дээд айлын 300 мянган төгрөгүүд дураараа дургиж байна” “Найзаа 300 мянган төгрөг зээлээч” зэрэг хөгжилтэй постууд хөвөрнө.

 

Засгийн газрын шийдвэр нэгэнт гарсан учир 300 мянган төгрөг бидний дансанд орох нь тодорхой. Тэгвэл иргэд “300 мянган төгрөгөө юунд зарцуулах вэ” гэдэг асуултад ийн хариулж байна.

 

Баянзүрх дүүргийн иргэн н.Марал:

 

-Манай ам бүл гурав. Хүүхдийнхээ мөнгийг хадгаламжинд нь хийнэ. Харин нөхрийнхөө 300 мянгаар өрөө дарна. Өөрийнхөө 300 мянгаар хөл хорионы үеийн хоол хүнсээ бэлтгэнэ.

 

Баянгол дүүргийн иргэн н.Батжаргал:

 

-Шийдвэр гарсан цагаас л юунд зарцуулах аа бодож байна даа. /инээв/ Хоол хүнсний бүтээгдэхүүн авна. Мөн өөртөө үлдэх зүйл авч хэрэглэнэ гэж бодож байгаа.

 

Хан-Уул дүүргийн иргэн н.Энхцэцэг:

 

-Охин маань 300 мянган төгрөгөөрөө гоо сайхны бүтээгдэхүүн авч хэрэглэнэ гэсэн. Би өөрийнхөө 300 мянган төгрөгөөс өрөө дараад, үлдсэн хэдээр нь мах, хоолны материал авна даа.

 

Чингэлтэй дүүргийн иргэн Д.Хашаа:

 

-Манайх таван ам бүлтэй. Хүүхдүүдийнхээ мөнгөнд хүрэхгүйгээр хадгаламжинд хийнэ гэж бодож байгаа. Гэхдээ цаг үе хэцүү л байна. Харин эхнэр бид хоёр мах, гурил зэрэг хоол хүнсний бүтээгдэхүүн авна даа.

 

Баянгол дүүргийн иргэн Б. Жаргал: 

 

-Би оюутан. Ээж ааваараа сургалтын  төлбөрөө төлүүлдэг. 300 мянган төгрөгөө сургалтын төлбөртөө өгнө гэж бодож байгаа. Өөр хэрэгцээтэй олон зүйл байгаа ч сургалтын төлбөртөө зориулна. 

 

М.Насан 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
би 2 хүүхэдтэй ам бүл 4 үүлээ 1200000 авлаа энэ хүнд үед ийм их мөнгө тарааж байгаа төрдөө баярлаж байгаач ер нь эдийн засаг төрийн сандаа санаа зовж л байна даа
2021-04-13
Badarch taxar:
Hoorhon yum asuuh yum arhichin hvn arhia uugaad hoolgvi hvn hooloo awad bayan hvn bankindaa hiigeed boloo shv de
2021-04-11
Jshs:
Ганц 100 доллараар ер нь юугаа авахав дээ. Хүнсэнд л явышд
2021-04-10
irgen:
mongol shig ih bayalagtai, gazar nutag tomtoi ,tsuuhun hyn amtai uls iim yaduu amidrah uchirgyi baimaar daanch haramsaltai deegyyree huvaaj ideed duuslaa daa.ezengyi turiin emgenel gej ene bolj bna daa.oligtoi 1 ni gadaadad dyrveed zovj l yavsan bna odoo ireh geed mungugyi saadand honoj bna gsn shyy dee.
2021-04-10
зочин:
Япончуудаар хэдэн сайхан үйлдвэр бариулахгүй дэ.. Гови, Дарханы Xар Tөмөрлөгийн үйлдвэрүүд шиг..
2021-04-10
Шшшшшш зайлуууул яаана дааа таминь. Бүр өрөвдчихлөөөөө хөөрхийс. Ийм ч ядуу байх ёсгүй л ард түмэн юмсан дааааааа
2021-04-10
Зочин:
Хатуу хөл хориогоор иргэдээ вакцинжуулалтанд бүрэн хамрагдуулаачээ.
2021-04-10