Вакцин эх, урагт нөлөөлөхгүй

img

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.04.09/ хийлээ. Хэвлэлийн хуралд АШУҮИС-ийн нөхөн үржихүйн тэнхимийн эрхлэгч Д.Мөнхцэцэг оролцож, мэдээлэл өглөө. 

 

Коронавирусийн халдварыг дэлхий дахинаа судалж байна. Эрүүл эмэгтэйчүүдийг бодвол жирэмсэн эмэгтэйчүүд  халдвар авсны дараа хүндрэх эрсдэл их. Судалгаагаар коронавирусийн халдвар урагт гаж хөгжил үүсгэхгүй, үр тогтолтод нөлөөлөхгүй онцлогтой. Харин хүндрэх эрсдэл өндөр байна. Амьсгалын замын хүндрэл, хатгаатай холбоотой дутуу төрөлт  30-35 хувь хүртэл  байгаа. Жирэмсэн эмэгтэйчүүд вакцин хийлгэх эсэх асуудлыг бүрэн судлаагүй байна. Гэхдээ эрсдэлтэй жирэмсэн эмэгтэйчүүдэд вакцин хийх нь илүү ач холбогдолтой. Вакцин эх болон урагт нөлөөлөхгүй. 

 

 

М.Насан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ene hun hiisen sudalgaaga barimttai yarih heregtei anh bolohgui gsneee odo bolno gj heldeg yamar sanaa aguulj bn odo mongold hiigdej bga verocell astra zenecca ali alin der n bataltsan zuiluu ene hun yu batalj yu medej ingej bgaan eniige notolj haruul
2021-04-09