Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 584 347 хүнийг вакцинжуулжээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.04.09/ хийлээ.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
-Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн хэмжээнд 34143, орон нутагт 21337 хүнийг дархлаажуулжээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт 584 347 хүнийг вакцинжуулалтад хамруулаад байна. Засгийн газраас 2 сая 60 мянган хүнийг дархлаажуулахаар төлөвлөөд байгаа.
-
18-19 насны 11705
-
20-29 насны 116636
-
30-39 насны 158020
-
40-49 насны 123432
-
50-59 насны 105385
-
60-69 насны 54277
-
70-79 насны 16498
-
80-84 насны 2745
-
85-аас дээш насны 1233
СЭТГЭГДЭЛ БИЧИХ