ШУУД: Нийслэлд 630, орон нутагт 84 тохиолдол бүртгэгджээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.04.09/ хийлээ.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
-Сүүлийн 24 цагийн хугацаанд 12000 хүнээс шинжилгээ авахад 714 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 13494 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 630 нь Улаанбаатар хотод, 84 нь орон нутагт, нэг нь зөөвөрлөгдсөн байна. Тодруулбал, Архангайд 31, Баянхонгорт 13, Төв аймагт 3, Сэлэнгэд 10, Баян-Өлгийд 2, Өвөрхангайд 2, Баянхонгорт 13, Дархан-Уул 5, Орхонд 8, Ховд аймагт 10 тохиолдол тус тус бүртгэгджээ.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 382 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 8522 болж байна. Харамсалтай мэдээ.Коронавирусийн халдварын улмаас нэг хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нас барсан хүний тоо 19 болж байна. Өнөөдрийн байдлаар 2560 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 2017 хүн хөнгөн, хүндэвтэр 435, хүнд 94, маш хүнд 14 хүн байна. Тухайлбал, 2637 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Харин 2000 хүн гэрээр эмчлүүлж байна. Мөн 2300 орчим иргэн гэрээр тусгаарлагдаж байгаа.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ