ШУУД: 575 хүний шинжилгээнд коронавирус илэрч, дөрвөн хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.04.07/ хийлээ.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
-Сүүлийн 24 цагийн хугацаанд 575 хүний шинжилгээнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 12 226 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 456 нь Улаанбаатар хотод, 113 нь орон нутагт, зургаан нь эмнэлгээс халдварт өртсөн байна. Тодруулбал, Өвөрхангайд 30, Төв аймагт 30, Архангайд 23, Сэлэнгэд 5, Дорнод 2, Дорноговьд 4, Баянхонгорт 3, Завханд 2, Хөвсгөлд 3, Ховд аймагт 4 тохиолдол тус тус бүртгэгджээ.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 185 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 6912 болж байна. Харамсалтай мэдээ. Коронавирусийн халдварын улмаас дөрвөн хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нас барсан хүний тоо 17 болж байна. Өнөөдрийн байдлаар 2583 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 2186 хүн хөнгөн, хүндэвтэр 317, хүнд 70, маш хүнд 10 хүн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ