ВИДЕО: НДШ-ийг нэмэгдүүлэх шийдвэрийг 2022 он хүртэл царцаах хэрэгтэй

img

 

МҮЭ болон эвлэлийн 14 холбоо УИХ болон Засгийн газарт шаардлага хүргүүллээ.

 

МҮЭ:

 

-МҮЭХ-оос хоёрдугаар сарын 01-нээс улс орон даяар цахим тэмцлийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Энэ цахим тэмцлийн үр дүнд гурван талт хороо, 2021 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр хуралдаж, НДШ-ийг нэмэгдүүлэх, шийдвэрийг 2022 оны нэгдүгээр сарын 01 хүртэл зогсоож, царцаах нь зүйтэй гэсэн шийдвэрийг албан ёсоор гаргасан.

 

МҮЭХ-ны удирдлагууд Ерөнхий сайд Оюун-Эрдэнэтэй уулзсан. Уулзалтын үеэр нийгэм эдийн засгийн байдал, НДШ-ийн чиглэлээр гаргасан шийдвэрийг танилцуулсан. Ерөнхий сайдын зүгээс үндэсний хорооны шийдвэрийг Засгийн газраас УИХ-д яаралтай горимоор оруулж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа албан ёсоор мэдэгдсэн. Энэ мэдээлэл Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаар дамжиж олон нийтэд хүрсэн.

 

Гэтэл хоёрдугаар сарын 25-нд гарсан энэ шийдвэр өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй байна. Тиймээс Монгол Улсын Их хурал, Засгийн газарт албан ёсны шаардлагыг хүргүүлж байна. Шаардлагын хариуг зохих хугацаанд ирүүлж холбогдох арга хэмжээ аваагүй тохиолдолд тэмцлийн дараагийн шатанд шилжинэ.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ene MUE-iinhen grj yu ch hiij meddeggui novshnuud bh ymdaa. Gadaadad uildvetchnii holboo n ard tumniihee toloo temtsel ajil hayalt jagsaaliig hiij tedniihee erh ashgiig hamgaaldag. Mongold bol iim asuudsl bgui, ted zasgiin gazriin booluud met duugui bdg.
2021-04-07
НД-ЫН САНГИЙН АЛДАГДАЛ:
НДШ ТӨЛДӨГ ХЭСГЭЭ МӨЛЖИХ ЗАМААР АСУУДЛЫГ ШИЙДЭЖ ДУУСАХГҮЙ . АСУУДАЛ БАЙСААР Л ҮЛДЭНЭ. УУЛ УУРХАЙН БАЯЛАГЫН БАНКИН ДАХ ХҮҮНИЙ ОРЛОГООС АСУУДЛЫГ ШИЙДДЭГ БАЙЖ БОЛНО ШД. НД ЫН АЛДАГДЛЫГ АЖИЛ ХИЙЖ БАЙГАА 200,000 ХҮНИЙ ШИМТГЭЛЭЭР ТӨЛҮҮЛЭХ ГЭЭД БАЙХЫН. ЯАГААД Ч БҮТЭХГҮЙ ШД. СӨХРӨӨД УНАНА ШД
2021-04-06