Халдварт 25-34 насныхан их өртөж байна

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.04.06/ хийлээ.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
-Халдварт авсан иргэдийг насны бүлгээр нь авч үзвэл, 25-34 насны иргэд хамгийн их халдварт өртөж байна. Харин 50-аас дээш насны халдвараар өвчилсөн иргэдийн биеийн байдал нь хүндэрч байгаа. Манай улсад халдвар бүртгэгдсэнээс хойш гурван удаа хөл хорио тогтоожээ. Хөл хорио тогтоосноор халдварын өвчлөл буурсан. Харин гуравдугаар сараас эхлэн өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол нэмэгдсэн.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ