ШУУД: 831 хүний шинжилгээнд коронавирус илэрч, нэг хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.04.06/ хийлээ.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
-Сүүлийн 24 цагийн хугацаанд 831 хүний шинжилгээнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 11651 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 731 нь Улаанбаатар хотод, 99 нь орон нутагт, нэг нь эмнэлгээс халдварт өртсөн байна. Тодруулбал, Дархан-Уул 12, Эрдэнэт 2, Сэлэнгэд 8, Булганд 3, Хөвсгөлд 1, Архангайд 10, Баянхонгорт 3, Төв аймагт 17, Ховдод 27 тус тус бүртгэгджээ.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 79 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 6010 болж байна. Харамсалтай мэдээ. Нэг хүн нас барж, халдварын улмаас нас барсан хүний тоо 13 боллоо. Өнөөдрийн байдлаар 2480 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 2130 хүн хөнгөн, хүндэвтэр 279, хүнд 30, маш хүнд 11 хүн байна. Харамсалтай мэдээ. Коронавирус халвдарын улмаас нэг хүн нас барлаа.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ