Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 346745 хүнийг вакцинд хамруулжээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.04.04/ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга О.Дашпагма:
-Дөрөвдүгээр сарын 03-нд 46 цэгт 128 багийн 923 эмч, мэргэжилтнүүд ажиллаж Улаанбаатар, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Өмнөговь, Төв, Говь-Алтай аймагт 10 мянган хүнийг дархлаажуулжээ. Ингэснээр Улсын хэмжээнд 346745 хүнийг вакцины эхний тунд хамруулсан байна. Ноцтой урвал хүндрэл илрээгүй.
Улаанбаатар хотод 50-аас дээш насны 245 мянган хүн байгаагийн 124 мянган хүнийг вакцинжуулаад байна. Өнөөдөр маргааш хоёр 50-аас дээш насны бүх хүмүүсээ дархлаажуулалтад хамруулахаар ажиллаж байгаа.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ