"Халдвараар өвчилсөн хүмүүсээс зайгаа барих, харьцахгүй байх тохиолдлууд гарч байна"

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.04.04/ хийлээ.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
-Коронавирусийн халдвараар өвчилсөн хүмүүсээс найз нөхөд нь зайгаа барих, харьцахгүй байх тохиолдлууд гарч байна. Өөрөөр хэлбэл, ялгаварлан гадуурхаж байна гэсэн гомдлууд ирж байгаа. Эдгэрсэн хүмүүс халдвар тараахгүй. Тиймээс та бүхэн санаа зовохгүйгээр, харилцах боломжтой шүү. Та бүхэн ялгаварлан гадуурхалтаас ангид байхыг хүсье. Хуулиа дээдэлж, ялгаварлан гадуурхахгүй байх хэрэгтэй.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ