ШУУД: 620 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.04.04/ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа:
-Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 12235 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 620 хүний шинжилгээнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 10218 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 503 нь Улаанбаатар хотод, 117 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Тодруулбал, Архангай, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Ховд Төв, Сүхбаатар, Хөвсгөл, Хэнтий аймагт тус тус бүртгэгджээ.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 270 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 5649 болж байна. Өнөөдрийн байдлаар 2107 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 1822хүн хөнгөн, хүндэвтэр 225, хүнд 51, маш хүнд 9 хүн байна.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ