Даваа гарагаас 18-49 насныхныг вакцинд хамруулна

Маргаашаас буюу дөрөвдүгээр сарын 05-наас 18-49 насны иргэдийг вакцинд хамруулах аж. Энэ талаар Улсын Онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээлэв. Тэрбээр, "Дөрөвдүгээр сарын 5-наас 18-49 насны иргэд вакциндаа очоод хамрагдаарай. Тавдугаар сарын сарын 1-гэхэд нийслэлийн иргэд вакцины эхний тунд бүрэн хамрагдана.
Улаанбаатарын 6,895 өндөр настай хүмүүс асаргаанд байдаг тул гэрт нь очиж вакцинд хамруулах ажлыг зохион байгуулж байна. Өдөрт 30,000 хүн хамрагдана" гэж бичжээ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ