ВИДЕО: Ерөнхий сайд дархлаажуулалтын цэгт ажиллав

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын цэгийн үйл ажиллагаатай танилцаж байна.
Ерөнхий сайд "Вакцины татан авалтыг сайн түвшинд хийж байгаа. Дэлхийд дархлаажуулалтаар тэргүүлэгч болж эдийн засгаа бүрэн нээсэн улс болъё. Залуучууддаа хандаж хэлэхэд та тусахгүй байж болох ч таны аав, ээж, эмээ, өвөө халдвар авбал хүнд тусна. Тийм учраас вакциндаа идэвхтэй хамрагдаж гараа угааж, маскаа зүүж, зайгаа бариад энгийн амьдралын хэв маягаа буцаан авахын тулд хамтдаа хичээе" гэж уриаллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ