"Мах импекс" компанийн "Аянчин" хиамнаас үс гарчээ

img

Бидний өдөр тутмын хэрэглээ болох хүнсний бүтээгдэхүүнээс янз бүрийн "нэмэлт" илэрдэг. Иргэдийн ихэнх нь тоохгүй иддэг учраас үйлдвэрлэгчид ч хэнэггүй ханддаг. Энэ удаа "Мах импекс" компанийн "Аянчин" хиамнаас үс гарч, тус компанийнхан ч гомдол гаргасан хэрэглэгчид хайнга ханджээ. Энэ тухай хэрэглэгч өөрийн цахим хуудсанаа бичжээ. Тэрбээр ""Мах импекс" компанийн “Аянчин” хиамнаас ийм юу нь мэдэгдэхгүй үс гараад ирсэн. Үсээр юу л бол юу дамжина. Үүнийг талыг нь гэр бүлээрээ идсэн дараа өдөр ахиад хэрэглэхдээ анзаарсан юмаа.

 

Ингээд "Мах импекс" ХК-руу хандлаа. Тэгтэл уучлаарай ч байхгүй манай ажилтан тантай холбогдоно оо гэв. Орой ажлаа тараад өөрөө "Мах импекс" руу залгатал чанарын менежер холбогдоод уучлалт хүсч хаанаас ийм үс орсон тухай мэдээллээ хэлье гэв. Ингээд хүлээлээ өглөө залгалаа. Ийм юм идчихсэн юм чинь зүгээр биед өөрчлөлт орж уу гэр бүлээрээ шинжилгээ өгмөөр байна түүний зардлыг гаргаж өгөхийг хүстэл ахин нэг ажилтан нь залгаад “Ахын дүү хөрсөн дээрээ буу, манай найдвартай савалгаатай ариутгалтай, нээх өвчин нян илрэхгүй байх гэж бодож байна, би олон жил ажилласан туршлагатай 300,000 төгрөг өгөөд тохиръё. Юу гэсэн үг вэ, надад гэр бүлээрээ шинжилгээ хийлгээд хаана ч хүрэхгүй ээ гэхэд маргааш нь захирлаасаа 1,000,000 төгрөг өгөх зөвшөөрөл арай гэж авлаа, тийм зах дээр наймаа хийж байгаа юм шиг юм гэж байхгүй надах чинь чиний асуудал...

 

Зөрчлийн тухай хуулийн дагуу та нар хүнсний хууль, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн хэд хэдэн заалт зөрчсөн ийм чанарын шаардлага 0 бүтээгдэхүүнийг хэрэглэгч нь хэрэглээд байхад ийм л байдалтай хүнтэй харьцдаг захирал нь ч, ажилтнууд ч үнэхээр хэнэггүй, хариуцлагагүй, аймшигтай газар юм аа" хэмээн цахим хуудсанаа бичжээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

BAS L JENKOGIINKH
2021-04-02
Эр күний нөгөөдкийг нэг күүкэн бариад л , шудраад л байгаа юм шиг харагджийнээ
2021-04-02