Энэ сард нэг сая тун "Спутник-V" вакцин оруулж ирнэ

"Спутник-V" вакцины 1 сая тунгийн худалдааны гэрээ байгуулагдаж эхний ээлжийн вакцин 4 дүгээр сарын 10-ны дотор нийлүүлэгдэхээр болжээ.
Тодруулбал, Шадар сайд С.Амарсайхан, ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны нэгдүгээр орлогч сайд С.А.Цыб, Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн Ерөнхий захирал К.А.Дмитриев нартай цахимаар уулзаж, захидлаар харилцан,холбогдож ярилцсаны үр дүнд ОХУ-аас татан авахаар болсон байна.
Мөн өнөөдөр оройн 19.00 цагт 300 мянган тун "Вероселл" ирэх аж.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ