"Халдварын нууц үедээ дархлаажуулалтад хамрагдаж болно"

img

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.04.02/ хийлээ. Хэвлэлийн хуралд ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр, ЭМЯ-ны Хэлтсийн дарга Г.Болдмаа нарын албаны хүмүүс оролцож, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

Өнөөдрийн байдлаар вакцин хийлгэсэн хүмүүсээс хэдэн хүн нь халдвар аваад байна вэ?

 

ЭМЯ-ны Хэлтсийн дарга Г.Болдмаа:

 

-Вакцин хийлгэснээ хойш халдвар авсан 532 иргэн байна. Уг иргэд вакцин хийлгээд халдвар хамгааллын дэглэмээ баримтлахгүй байна гэсэн үг. Дархлаажуулалтын эхний тунг авснаас 14 хоногийн дараа бүрэн дархлаа тогтоогүй байдаг. Харин хоёр дахь тун хийлгэснээс 14-28 хоногийн дараа дархлаа тогтоно. Тиймээсм халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөхийг хүсье.

 

Вакциныг PCR шинжилгээ авалгүй, асуумжаар тарьж байгаа. Хэрэв халдварын нууц үедээ вакцин хийлгэсэн бол яах вэ? 

 

-ДЭМБ-аас халдвар авснаа мэдэхгүй, нууц үедээ байхдаа вакцин тариулсан хүний талаар судалгаа одоогоор байхгүй байна. Гэхдээ тухайн хүн дархлаажуулалтад хамрагдаж болно. 

 

М.Насан 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ