Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 323690 хүнийг вакцинжуулжээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.04.02/ хийлээ.
ЭМЯ-ны Хэлтсийн дарга Г.Болдмаа:
-Дөрөвдүгээр сарын 01-нд нийслэлийн хэмжээнд 39 цэгт 92 багийн 646 эмч, ажилтан ажиллаж 10876 хүнийг дархлаажуулжээ. Орхон, Өмнөговь, Дорноговь, Төв, Дархан-Уул аймагт 1364 хүнийг вакцинжуулсан байна. Улаанбаатар хотод нийт 309282, орон нутагт 14408 хүн дархлаажуулалтад хамрагджээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт 323690 хүнийг вакцинжуулжээ. Энэ нь зорилтот бүлгийн 16,2 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, зорилтот бүлгийн зургаан хүн тутмын нэг нь вакцинжуулалтад хамрагдаад байна. Дөрөвдүгээр сард орон нутагт дархлаажуулалтын ажлыг зохион байгуулна.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ