Монгол цэргүүд барьцаалагдсан иргэнийг аварчээ

img

Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж байгаа НҮБ-ын мандаттай UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн мотобуудлагын батальоны алба хаагчид орон нутгийн зэвсэглэсэн дээрэмчдэд барьцаалагдсан энгийн иргэдийг аварчээ.

 

Тодруулбал, “Юнити” секторын Маёом сууринаас Бентью суурины чиглэлд 2021 оны 03 сарын 31-ний өдөр түлш тээвэрлэж явсан НҮБ-ын түлшний гэрээт байгууллага болох “Тристарт” компанийн ажилчид болох Кени улсын 2 иргэнийг орон нутгийн зэвсэгт бүлэглэлийнхэн орон нутгийнхаа хууль бус шалган дээр саатуулан эд зүйлсийг нь дээрэмдэж, улмаар гурван хоногийн туршид хорьж, их хэмжээний мөнгө нэхэмжилсэн байна. 

 

НҮБ-ын мандатаар заагдсан холын эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Монгол Улсын цэргийн багийн энхийг сахиулагчид шуурхай арга хэмжээ авч, зэвсэгт бүлэглэлийн этгээдүүдтэй хоёр талын уулзалт зохион байгуулж, ярилцсаны дүнд хоёр иргэний амь насыг аварчээ. Тухайн иргэд биедээ ил харагдах шарх авсан байсан учир Монгол цэргүүд цаг алдалгүй ажиллаж, уулзалтаа түргэтгэж, яаралтай суллаж авсан байна.

 

Барьцаалагдсан иргэдийн амь насыг зэвсэгт дээрэмчдээс аварч, НҮБ-ын эд хөрөнгийг хамгаалсан Монгол Улсын энхийг сахиулагчдад НҮБ-ын “UNMISS” ажиллагааны удирдлагууд, секторын штаб болон “Тристарт” компанийн удирдлагууд талархал илэрхийлж, “Хэрэв монгол цэргүүд тэднийг авраагүй бол үүсэх эрсдэл, аюул нь маш их байлаа. Баярлалаа, Монгол Улсын эрэлхэг дайчдад” хэмээн онцолжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Bitgii hudlaa yum bicheed bgaachee, ih hemjeenii mungu awhaar baritsaalsan humuus haha mongol tserguudtei zugeer l yariad ugchihsunuu tee kkk, tsergiin ner hund naws unaj bga ene ued haa holiin tserguudiig gawiya baiguulsan gej hudlaa bichij baga ch boltugai neree segeeh gee yu, yostoi NO shu, hudlaa yum bitgii bich
2021-04-02
ХӨӨРХИЙ АФРИКУУДТАЙ ЯРИАД Л АВЧИХАЖ БАЙГАА ЮМ УУ КККК. ЯМАР ХЭЛЭЭР ЯРЬДАГ ЮМ БОЛ ДОО. ТЭГЭЭД НӨГӨӨДҮҮЛ НЬ ОЙЛГООД ЗҮГЭЭР ӨГӨӨД ЯВУУЛЧИХДАГ СҮРХИЙ Л ЮМ ДАА. ТЭР НЭХСЭН ИХ МӨНГИЙГ НЬ ЯАЖ АРГАЛСАН ЮМ БОЛ ДОО. БАС САЙХАН ЗАЛИЛАВ УУ
2021-04-02
Манай хүүхдүүд ч хэлэх үггүй ээ, сүрхий. Гадаадад яаж ажиллаж байгаагийг нэг л сайхан жишээ нь энэ. Гэтэл дотооддоо, нутагтаа хэдэн цэргүүдээ гэхэд яаж байна? Хэлэх ч үг алга ...
2021-04-02