ШУУД: 486 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.04.02/ хийлээ.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
-Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 11876 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 486 хүний шинжилгээнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 9327 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 391 нь Улаанбаатар хотод, 93 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Тодруулбал, Сэлэнгэ аймагт 16, Дархан-Уул аймагт 15, Орхонд 17, Төв аймагт 26, Хөвсгөлд 2, Булганд 1, Ховдод 13, тохиолдол тус тус бүртгэгджээ.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 146 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 5216 болж байна. Өнөөдрийн байдлаар 1990 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 1713 хүн хөнгөн, хүндэвтэр 232, хүнд 37, маш хүнд 8 хүн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ