ШУУД: Их, дээд сургуулиуд төлбөрийг уян хатан нөхцөлөөр тооцож сар, улирлаар нь авна

img

 

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Хувьсах зардал ба сургалтын төлбөр" сэдвээр хэвлэлийн бага хурал хийлээ. 

 

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: 

 

-Их дээд, сургуулиуд болон төлбөртэй ЕБС-ийн төлбөрийн асуудлаар ажлын хэсэг гарч ажилласан. Төлбөрийн уян хатан нөхцөлөөр сар бүр төлбөр авдаг байх ёстой. Хичээл сонголт  баталгаажуулахад урьдчилсан төлбөр шаардахгүй, цуцлахгүй. Анги дэвших шалгалт болон диплом хамгаалалтад оруулах.  Дадлага хийлгэх боломж олгох, дотуур байрны төлбөр буцааж олгох, дараагийн төлбөрт шилжүүлнэ. 

 

Манай улсад 88 их,  дээд сургуульд 147293 оюутан суралцаж байна. Үүнээс 20863 сургалтын төлбөрийн хөнгөлөлт, зээлэнд хамрагдсан байгаа. Монгол Улсын хэмжээнд 71 дотуур байр байна. Үүнд 11359 хүүхэд амьдарч байгаа. Дотуур байрныхаа төлбөрийг сургалтын төлбөртөө шилжүүлсэн 1100, төлбөрөө буцааж авсан 2567, дараагийн улиралд шилжүүлсэн 4642 байна. 

 

Манай улсад нийт 167 хувийн хэвшлийн ЕБС байгаа. Үүнд 48300 хүүхэд сурч байна. Үүнээс нийслэлийн хэмжээнд 128 сургуульд 40200 хүүхэд сурч байгаа. Сургалтын төлбөр өндөртэй сургуулиудад хувьсах зардал олгохгүй. Тодруулбал, улсын хэмжээнд  5-10 сая төгрөгийн төлбөртэй 24 сургууль байна. Уг сургуулиудад  хувьсах зардал олгоогүй. Харин таван саяас доош төлбөртэй сургуулиудад хувьсах зардал олгосон. Ингэхдээ гурван нөхцөл тавьсан. 

 

Нэгдүгээрт, Теле,цахим хичээлийн ирцийн гүйцэтгэлийг хянана.

Хоёрдугаарт, Сургалтын үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулсан тайлан авна. 

Гуравдугаарт, ЕБС-ийн хувьд сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлсэн байдлыг үндэслэж хувьсах зардал олгоно. 

 

 

 

М.Насан 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ббө:
10 саяас дээш төлбөртэй сургуулиудын төлбөрийн төрөөс өгөх хэсгийг хасна гэдэг их зөв шүү. Тийм өндөр төлбөр төлж байгаа хүмүүс тэрнээс жоохон илүүг төлчихөд хотойхгүй байлгүй. БИ 4 саяын төлбөр төлдөг хүүхдийн бас яахав болж л байна.
2021-04-02