"Та намайг цэрэгт явуулна гэсэн, Хэвээрээ юу"

Хуурай замын цэргийн командлалын харьяа Зэвсэгт хүчний 326 дугаар ангид энэ сарын 28-ны өдрийн 22.45 минутад тус ангид алба хааж байсан 20 настай байлдагч Б даргадаа зодуулан хүнд гэмтэн Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хүргэгдээд байсан. Харамсалтай нь өчигдөр байлдагч нас барсан. Талийгаач 2020 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар Зэвсэгт хүчний 326 дугаар ангид татагдан очиж алба хааж байсан юм.
Энэ үйл явдлыг эсэргүүцэж иргэн Г.Мөнхжаргал талбайд хувцсаа тайлан, нүцгэн өөрийн цахим хуудсаараа дамжуулан лайв хийж, үзэл бодлоо илэрхийлжээ.
Тэрбээр "Би хүүтэй. Хүүгээ цэрэгт явуулна гэж боддог. Өчигдрийн мэдээг сонссоны дараа хүү минь "Та намайг цэрэгт явуулна гэсэн хэвээрээ юу" гэж асуусан. Надад хэлэх үг олдсонгүй. Би хүүгээ цэрэгт явуулна гэхээс эмээж байна. Цэрэгт хүнийг үхтэл зодчихоод эцэг эхэд нь таван жилийн цалингийн мөнгө өгнө гэж ярьж болохгүй. Төр засаг нь чив чимээгүй байна. Үүнийг би эсэргүүцэж байгаа. Би талбай дээр бүтэн цаг цээж нүцгэн зогсоно. Намайг дэмжиж байвал нэгдээрэй" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ