Гэр хорооллынхон гал алдахад хүрчээ

img

 

Шахмал түлш олдохгүй, гэр хорооллынхон гал алдахад хүрээд байна. Яг одоо иргэд Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны Хөтөлийн шахмал түлш борлуулах цэгийн гадаа урт дараалал үүсгэжээ. Тэд шахмал түлш ирэхийг хүлээж байгаа аж. Гэвч түлшийг хэзээ авчрах нь тодорхойгүй байна. Бусад цэгүүдэд түлш борлуулахгүй, дууссан гэсэн хариултыг өгч буй аж.

 

Засгийн газраас энэ гуравдугаар сарыг дуустал шахмал түлшний үнийг 75 хувиар бууруулж, 940 төгрөг болгосон. Хямдралтай үнээр худалдах хугацаа өнөөдрөөр дуусгавар болно. Тиймээс иргэдийн зүгээс хямдралтай үнээр худалдан авах сонирхолтой ч түлш олдохгүй байна. "Тавантолгой түлш" компани түлшээ үндсэн үнээр борлуулахаар дарсан байхыг үгүйсгэхгүй. Бид энэ талаар Тавантолгой түлш компаниас тодруулан хүргэнэ.

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Оюун толгойн нүүрсээ өөрсдөө хэрэглэ
2021-03-31
Компани өдөрт гаргадагаа л гаргана шүү дээ. Хямдрал дуусахаас өмнө гээд л 7 хоногийн хэрэгцээгээ 1 өдөрт бүгд авга гэж болохгүй шүү дээ
2021-03-31