Х.Баттулга, А.Гансүх нарын хулгайлсан 55 тэрбум төгрөгийг иргэдэд олж өгнө

Эдийн засагч Л.Наранбаатар ҮАБЗ-ийн ажлын албаны дарга Л.Гансүхийн талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Улсад онц их хэмжээний буюу 55 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн нотлох баримтыг танилцуулж байна. Энэ гэмт хэрэг, ҮАБЗ-ийн дарга А.Гансүх, Ерөнхийлөгч Х.Баттулга, түүний хонгилын шүүгч, прокуроруудтай холбогдож байгаа. Энэ бүлэглэл, энэ нөхдүүдийн нуун дарагдуулж, хэрэгсэхгүй болгосон 55 тэрбум төгрөгийг нэхэмжилж ард түмэнд олгохоор өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж байна.
А.Гансүх, Х.Баттулга нарын төмөр замын бүтээн байгуулалтаас хулгайлсан 55 тэрбум төгрөгийн хэрэгт прокурор, шүүгчид оролцсон. Би энэ хонгилын прокурор, шүүгч нарыг өнөөдөр зарлах гэж байна.
"Тавантолгой-Гашуунсухайт" чиглэлийн 276 км төмөр замын бүтээн байгуулалтыг та бүхэн мэднэ. Энэ төмөр замыг "Энержи Ресурс" компани улсаас нэг ч төгрөг гаргахгүй, өөрийн хөрөнгөөр барьж байгуулахаар санхүүжилтээ босгоод ТЭЗҮ-ээ хийгээд, тухайн үеийн Зам тээврийн яамтай гэрээ байгуулаад бүтээн байгуулалт руу ороход бэлэн болчихсон байсан. Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга 2012 онд Зам тээврийн яамны сайд болсон, дэд сайдаар нь одоогийн ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга хийж байгаа А.Гансүх ажилласан.
Үүний дараа "Энержи ресурс" компанийн Зам тээврийн яамтай байгуулсан гэрээг цуцлаад "Монголын төмөр зам" ХК-д шилжүүлсэн. Эндээс хулгай, дээрмийнхээ бүтцийн схемийг Х.Баттулга, А.Гансүх нар зурсан" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ