Халдвар авсан хүмүүсийн 19 хувь нь хүүхэд байна

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.31/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа, ХӨСҮТ-ийн Вакцинжуулалтын албаны дарга О.Дашпагма нарын албаны хүмүүс оролцож, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Өнөөдрийн байдлаар 0-17 насны хэдэн хүүхэд халдвар аваад байна вэ?
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа
-Нийт халдвар авсан хүмүүсээс 1623 нь 0-17 насны хүүхэд байна. Энэ нь нийт халдвар авсан хүмүүсийн 19 хувийг эзэлж байгаа. Халдвар авсан хүүхдүүдийн 1601 нь дотоодод, 22 нь зөөвөрлөгдсөн байна. 20-оос доош насныхан хөнгөн өвчилж байгаа. Тиймээс хүндэрсэн тохиолдол бүртгэгдээгүй.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ