"Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг вакцинжуулж байна"

img

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.31/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа, ХӨСҮТ-ийн Вакцинжуулалтын албаны дарга О.Дашпагма нарын албаны хүмүүс оролцож, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

Энэ долоо хоногт хэдэн насны иргэдийг вакцинжуулж байна вэ?

 

ХӨСҮТ-ийн Вакцинжуулалтын албаны дарга О.Дашпагма:

 

-50-аас дээш насны хүн амын 45 хувийг вакцинжуулсан байна. Үлдсэн хувийг нь вакцинжуулахаар ажиллаж байгаа. Харьяа дүүрэгт байгаа дархлаажуулалтын нэгжүүддээ очиж вакцинаа хийлгэх бөгөөд өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар  залгаж, мэдээлэл өгч байна. 

 

-Улаанбаатар хотод оршин суудаг орон нутгийн харьяатай 50-аас дээш насны иргэд хэрхэн вакцинд хамрагдах вэ? 

 

-Улаанбаатар хотод байгаа 50-аас дээш насны иргэд тухайн амьдарч байгаа дүүргийнхээ дархлаажуулалтын цэгт хандаж, вакциндаа хамрагдана. 

 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг вакцинжуулж байгаа юу? Тийм бол хэдэн хувийг дархлаажуулаад байна вэ? 

 

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг вакцинжуулж байгаа. Одоогийн байдлаар 2200 орчим хүнийг дархлаажуулсан. Эдгээр хүмүүст мэдээлэл хүргээд вакцинжуулах ажлыг зохион байгуулж байна. Мөн  харьяа дүүргийнхээ дархлаажуулалтын нэгж дээр  очиж  вакциндаа хамрагдах боломжтой. 

 

М.Насан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ