Улсын хэмжээнд 300 гаруй мянган хүнийг дархлаажуулжээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.31/ хийлээ.
ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма:
-Дэлхий дахинд 267 вакцин хөгжүүлж байгаагаас 184 нь эмнэлзүйн өмнөх туршилтад, 83 нь эмнэлзүйн туршилтад, ДЭМБ-ын яаралтай хэрэглэх жагсаалтад 3 вакцин бүртгэгдсэн байна. Дэлхийн 141 улсад нийт 559 сая тун вакцин хийжээ. Вакцин нь хувь хүнийг халдвараас сэргийлэх, тархалтыг бууруулах, хүндрэл, эндэгдлийг бууруулах зорилготой.
Монгол Улсын хэмжээнд 490 мянга гаруй хүн тун вакцин хүлээж авсан. Нийт нийлүүлэгдсэн вакцины 11,3 хувийг БНЭУ, БНХАУ-аас хүлээж авчээ. Дөрөвдүгээр сард нийт 1,1 сая хүнийг вакцинжуулна гэсэн төлөвлөгөөтэй байна.
Өчигдөр Төв, Өмнөговь, Орхон, Дорноговь, Дархан-Уул аймагт нийт 39 цэгт 100 баг ажиллаж 9437 хүнийг дархлаажуулжээ. Ингэснээр нийт 300366 хүнийг вакцинжуулаад байна.
Одоогийн байдлаар нийслэл хотод байгаа 50-аас дээш насны 112 мянган хүнийг вакцинжуулсан. Цаашид үргэлжилнэ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ