ШУУД: Нийслэлд 328, орон нутагт 49 тохиолдол бүртгэгджээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.31/ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа:
-Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 10652 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 377 хүний шинжилгээнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 8448 боллоо. Дотоодод бүртгэгдсэн 377 тохиолдлын 328 нь Улаанбаатар хотод, 49 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Тодруулбал, Сэлэнгэ аймагт 4, Дархан-Уул аймагт 16, Архангайд 7, Төв аймагт 5, Хөвсгөлд 5, Увсад 1, Өвөрхангайд 6, Булганд 4, Ховдод 1 тохиолдол тус тус бүртгэгджээ.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 95 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 4920 болж байна. Өнөөдрийн байдлаар 1902 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 1637 хүн хөнгөн, хүндэвтэр 219, хүнд 34, маш хүнд 12 хүн байна.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ