"Орон сууцанд халдварын тохиолдол их байна"

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.30/ хийлээ. Хэвлэлийн хуралд ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр, ЭМЯ-ны Хэлтсийн дарга Г.Болдмаа нарын албаны хүмүүс оролцож сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Халдварын тархалт орон сууц, гэр хороолол хоёрын алинд нь их байна вэ?
ЭМЯ-ны Хэлтсийн дарга Г.Болдмаа:
-Хүн ам олноор суурьшсан орон сууцанд халдварын тохиолдол их байгаа. Харин гэр хороололд халдварын тохиолдол бага бүртгэгдэж байна. Тиймээс орон сууцанд амьдарч байгаа иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг хүсье.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ