"Халдвар аваад эдгэрсэн хүмүүсийн 95 хувьд нь эсрэг биет үүссэн"

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.30/ хийлээ. Хэвлэлийн хуралд ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр, ЭМЯ-ны Хэлтсийн дарга Г.Болдмаа нарын албаны хүмүүс оролцож сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Халдвар аваад эдгэрсэн хүмүүсийн хэдэн хувьд нь сөрөг биет үүсэж байгаа вэ? Хөдөө орон нутаг болон өөр газар зорчих боломжтой юу?
ЭМЯ-ны Хэлтсийн дарга Г.Болдмаа:
-Халдвар аваад эдгэрсэн 4835 хүний 95 хувьд нь эсрэг биет үүссэн. Эдгээр хүмүүс давтан шинжилгээ нь сөрөг гарсан үед нийгмийн харилцаанд орж болно. Өвчлөөд эдгэрсэн хүмүүс халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж 6-8 сарын дараа дархлаажуулалтад хамрагдана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ