"Вакцины хоёр дахь тунг хаана хийх талаар гар утсанд зурвас очно"

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.30/ хийлээ. Хэвлэлийн хуралд ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр, ЭМЯ-ны Хэлтсийн дарга Г.Болдмаа нарын албаны хүмүүс оролцож сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Вакцин хийлгэсэн ТЭЦ-4 станцийн ажилчид халдвар авсан гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?
ЭМЯ-ны Хэлтсийн дарга Г.Болдмаа:
-Өнөөдрийн байдлаар ТЭЦ-4 станцад халдвар гарсан гэх мэдээлэл ирээгүй байгаа. Тодруулаад мэдээлнэ.
Гуравдугаар сарын 27-ны өдөр яагаад вакцин хийгээгүй вэ? Вакцин дууссан уу?
-Хагас сайн өдөр вакцин хийсэн. Харин бүтэн сайн өдөр бүх эмч, эмнэлгийн ажилчдыг амраасан. Гэхдээ хөдөө орон нутагт дархлаажуулалт хийсэн.
Дараагийн вакцин хэзээ ирэх вэ?
-Дөрөвдүгээр сарын 02-ноос давтан тун эхэлж байгаа. БНХАУ-ын "Синофарм" үйлдвэрийн вакцин дөрөвдүгээр сард нийт 900 мянган хүн тун ирнэ. Мөн "Спутник-V" нэг сая хүн тун ирнэ.
-Хатуу хөл хорио тогтоовол хоёр дахь тунгаа хэрхэн хийлгэх вэ?
-Вакцин хийлгэсэн хүмүүст гар утсанд нь зурвас очсон. Мөн тухайн хүнд вакцины хоёр дахь тунг хийхийн өмнө гар утсанд хаана, хэзээ хэрхэн хамрагдах талаар зурвас очно. Зохицуулалт хийгдэнэ.
Үсчин гоо сайханчдыг хэзээ вакцинд хамруулах вэ?
-Тухайн аж ахуй нэгжүүд дүүрэгтээ хүсэлтээ өгнө. Хэрэв албан бичгээр хүсэлтээ илгээсэн бол төлөвлөлтөд орсон байгаа.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ