ШУУД: 481 хүний шинжилгээнд халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.30/ хийлээ.
ХӨСҮТ-ийн Хэлтсийн дарга Г.Болдмаа:
-Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 14218 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 481 хүний шинжилгээнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 8070 боллоо. Дотоодод бүртгэгдсэн 481 тохиолдлын 404 нь Улаанбаатар хотод, үлдсэн нь орон нутагт бүртгэгдсэн байна. Тодруулбал, Баянхонгорт 1, Архангайд 7, Өвөрхангайд 10, Орхонд 15, Увсад 1, Дархан-Уул 3, Булганд 10, Ховдод 2, Хэнтийд 1, Төв аймагт 27 тохиолдол тус тус бүртгэгджээ.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 124 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 4835 болж байна. Өнөөдрийн байдлаар 1776 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 1486 хүн хөнгөн, хүндэвтэр 250, хүнд 31, маш хүнд 11 хүн байна. 25-44 насны хүмүүс халдварт идэвхтэй өртөж байна. Мөн халдвар авсан 60-аас дээш насны хүмүүс хүндэрч байгаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ