Соёл амралтын хүрээлэнд "Гэрэлт хөшөө" босгоно

img
Гэрэл зургийг MPA.mn

 

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах алба, Экологийн цагдаагийн алба хамтран Үндэсний соёл амралтын хүрээлэнд "Гэрэлт хөшөө" босгохоор болжээ. 

 

Гэрэлт хөшөөг Монгол Улсад Хууль зүйн алба үүсэн байгуулагдсаны 110, орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулан албан үүргээ гүйцэтгэж яваад баатарлагаар амь насаа алдсан алба хаагчийн үйлсийг мөнхжүүлэх зорилгоор байгуулах аж.

 

Энэхүү ажлын хүрээнд уран бүтээлчдээс ирүүлсэн 13 хөшөөний загварыг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудад танилцуулснаар МУЭ-ийн гишүүн зураач, барималч, МУСТА Ж.Дүүрэнтөгсийн бүтээл сонгогдсон байна.

 

"Хөшөөний ерөнхий харагдах байдал нь тэнгэр өөд цойлсон шонхор шувууны дүрс бүхий хананд Монгол Цагдаагийн ёсолгоо бүхий дүр байна. Энэ нь өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн Монгол цагдаа үүргээ гүйцэтгэж яваад гэр орон, хань ижил, үр хүүхдүүд, журмын нөхдийнхөө сэтгэлд зайгаа үлдээн, эр зоригийн дууль болон тэнгэрт одсоныг өгүүлнэ. Энэ хоосон дүрслэл дундуур нар салхи, агаар хур нэвтрэн байх нь амьд бөгөөд мөнх чанарыг илтгэнэ" гэж ЦЕГ-аас мэдээллээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Цагдаагийн буруугаас амь алдсан хүний тоо, гэмт хэрэгтний гарт амь алдсан цагдаагинй тоо хоёрын аль нь их бол?
2021-03-30
7сарын 1-нд цагдаа нарт буудуулж амиа алдсан хүмүүст зориулж хөшөө босгох нь арай хүмүүнлэг байх
2021-03-30
7сарын 1-нд цагдаа нарт буудуулж амиа алдсан хүмүүст зориулж хөшөө босгох нь арай хүмүүнлэг байх
2021-03-30
Татвар төлөгчийн мөнгөөр:
Татвар төлөгчид Хөшөөнд Мөнгө өгөхгүй шүү..Хөшөөгөө хувийн Мөнгөөрөө босгоорой.Хөшөө бариад хөгжихгүй .улам ядуурна.
2021-03-30
yasan ikh bagtaaj yadsan mongotei otsgonuuruud ve
2021-03-30
Зочин:
Хөшөө дутаа юу
2021-03-30
hahahaha zorigiin hushuunii derged bosgoochee, huchirhiillees huuhed avarch chaddaggui bizdee, parkiin talbainaas horoogood yaahiin bee ORKUUDAA
2021-03-30