Монгол эрдэмтдийн бүтээсэн оношлуураар шинжилгээ авч эхэллээ

"Ковид-19" халдварыг шүлсээр оношлох оношлуурыг Монгол эрдэмтэд бүтээсэн.

Оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрлөө өчигдөр авчээ. Шүлснээс халдвар тодорхойлох шинжилгээг өнөөдрөөс АШУҮИС дээр авч эхэлсэн байна.
Шүлснээс шинжилгээ авч Ковид-19 вирусийг илрүүлэх оношлуурын төслийн ажлыг АШУИС-ийн эрдэмтэд 2020 оны 12 сард эхлүүлсэн.
Төслийн удирдагчаар Анагаахын ухааны доктор, дэд профессор Д.Нямбаяр, Зөвлөхөөр Анагаахын ухааны доктор, профессор, академич Г.Болдбаатар нар ахлан АШУИС-ийн 10 гаруй эрдэмтэн багш нарын бүрэлдэхүүнтэй ажилласан байна.
Б.Итгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ