ИРГЭД: Хатуу биш хэсэгчилсэн хөл хорио тогтоомоор байна

img

 

Сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол эрс нэмэгдэж буй. Тиймээс өчигдөр Улсын онцгой комисс цахимаар хуралдаж  2021 оны 04 сарын 03-ны өдрөөс 04 сарын 18-ны өдөр хүртэл өдрүүдэд “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал”-д шилжиж, эрсдлийн УЛААН түвшинд шилжих саналыг хэлэлцэж, дэмжжээ. Улмаар уг саналыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болсон байна. Тэгвэл хатуу хөл хорио тогтооход иргэд ямар саналтай байгааг хүргэе. 

 

Хэрвээ одоо хатуу хөл хорио тогтоовол тэмцэнэ

 

Сонгинохайрхан дүүргийн иргэн Ц.Анударь:

 

-Цар тахлаас үүдэн арваннэгдүгээр сарын 11-нээс эхлэн гуравдугаар сар хүртэл ажиллаагүй. Манайх савангийн үйлдвэр. Гэхдээ борлуулалт багасаж, орлогогүй болсноос үүдэж үйлдвэрийнхээ байрыг татан буулгасан.  Хэрвээ одоо хатуу хөл хорио тогтоовол тэмцэнэ. Ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй, нөхцөл байдал хүнд байна. Хөл хорио тогтоохоос өмнө нийт долоон ажилтантай байсан бол одоо гурван хүнтэй ажиллаж байгаа. Ажилчдынхаа цалинг багасгаж, түрээсийнхээ төлбөрийг төлж байна. Манай байгууллага 1,5 сая төгрөгийн түрээс төлдөг байсан. Гэхдээ одоогоор ажлын байрныхаа талбайг жижиг болгож 350 мянган төгрөгийн түрээсийн талбайд ажиллаж байна.

 

Хөл хорио тогтоохыг дэмжиж байгаа

 

Баянзүрх дүүргийн иргэн С.Нямжав:

 

-Би барилгын дотоод засал чимэглэл хийдэг. Гэхдээ коронавирусийн халдвараас шалтгаалж одоохондоо ажиллахгүй гэртээ л байна. Хатуу хөл хорио тогтоохыг дэмжиж байгаа. Учир нь өдөрт бүртгэгдэх халдварын тоо эрс нэмэгдэж байна. Тиймээс хөл хорио тогтоож байгаад зохион байгуулалттай иргэдээ вакцинжуулаасай гэж бодож байгаа.

 

Өдрийнхөө орлогоор амьдардаг

 

Ном зардаг эмэгтэй:  

 

-Хоёр жилийн өмнөөс хэцүү бизнест хөл тавьсан. Гадаа ном зарж суух хэцүү байдаг. Олон газар хандаж байсан. Гэсэн ч болоогүй.  Хурааж хуримтлуулсан мөнгө байхгүй. Өдрийнхөө орлогоор амьдардаг. Хатуу хөл хорио тогтооно гэвэл хэцүү л байна байх. Өдрийн орлого маш их буурсан. Зарим номоо зээлээр авдаг, заримыг нь хүн заруулдаг. Бидэнд шиг хүмүүст ЖДҮ-ийн зээл олддоггүй юм билээ. Би өөрийгөө хэдийгээр гудамжинд ном зарж суудаг ч  бага ч болов соёлыг түгээдэг болов уу гэж боддог. Хүүхэд залуусыг ном уншаасай гэж хүсдэг.

 

Халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлаад ажиллавал зүгээр байна

 

 

Чингэлтэй дүүргийн иргэн Д.Ариунаа:

 

-Хөл хорио  тогтоохыг дэмжихгүй байна. Харин хэсэгчилж хөл хорио тогтоовол зүгээр байх. Халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлаад ажиллавал зүгээр байна. Иргэд бидний амьдрал хэцүү байгаа. Хэдийгээр хөл хорио тогтоогоогүй байгаа ч гэсэн худалдан авах чадвар муудсан Өдрийнхөө орлогоор амьдардаг. Манайх зургаан ам бүлтэй. Хүүхэд маань оюутан. Өнгөрсөн жилийн оюутны хөгжлийн зээлийг нь төлж дуусаагүй. Энэ жилийн сургалтын төлбөрийн зээлийг нь бас төлөөгүй. Орлого бага, яаж төлбөрийг нь төлөхөө мэдэхгүй байна. Хэрэв одоо хөл хорио тогтоовол яахаа сайн мэдэхгүй л байна.

 

Хүнсний ногоо, мах, гурилын үнэ нэмэгдэж байна

 

Баянгол дүүргийн иргэн Д.Отгон:

 

-“Нэг хаалга-Нэг шинжилгээ” ямар ч үр дүнгүй байсныг нь өдөрт бүртгэгдэж байгаа энэ халдварын тоо баталж байна. Өдрөөс өдөрт халдвар нэмэгдэж байна. Иргэд бидний амьдрал хүнд байгаа. Хүнсний ногоо, мах, гурилын үнэ нэмэгдэж байна. Дахин хатуу хөл тогтоовол амьдрал ямар болохыг мэдэхгүй. Засгийн газраас ямар ч тусламж дэмжлэг үзүүлэхгүйгээр хөл хорио тогтоовол яаж амьдрахаа мэдэхгүй байна.

 

М.Насан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Haa tegehgui bol zun bar uzehgui n
2021-03-31
зочин:
Засгийн газар короновирусыг хяналтаас бүрмөсөн алдаж, Үндэсний аюулгүй байдалд ноцтой хор уршиг учруулах нөхцөл байдал үүссэн тул улс оронд онц байдал тогтоохыг Монгол улсын Ерөнхийлөгчөөс шаардаж байна.
2021-03-30
зочин:
Улс оронд МЕРИТ зарчим (хамгийн бага албан тушаалаас эхлэн шатлан дэвшүүлж ажиллуулах зарчим) алдагдаж, улс орныг ЦҮНХ БАРИГЧИД удирдах үед улс төр, эдийн засг, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, шүүх, цэрэг, цагдаа, прокурор яаж аймшигтай дампуурдагийн жишээг, монгол хүн бүр, монгол иргэн бүр ямар аймшигтай хүн чанар, ёс суртахуунаа гээдэгийн яруу тод жишээг Америк ардчилалд шал согтсон, ядуурал, өлсгөлөн, өвчлөлөөр дүүрсэн Монголын орны 30 жилийн түүх хөдөлбөргүй нотлон харуулж байна. Монгол орон мөхөл, сүйрэл уруу улам бүр хурдлаж байна.
2021-03-30
zochin:
Hatuu hol horiogoo togtooson deer shuu !
2021-03-30
иргэн:
Улаанбаатарт ХАТУУ хөлөө хорь.Аймгууд аргаа олно. Хүрээнийхэн хэцүү байгаа.
2021-03-30
Zochin:
Hatuu hol horiogoo togtoogoochee yunii chini hesegchilsen yamar ch nemergui bugdeeree zadgai hesdegiin baij tom gurnuud heden zuun myangaaraa uhej bhad
2021-03-30
odoo hol horiog horiwol say tugrguu uguud horioroi amidral hetsuu bga shuu
2021-03-30
zochin:
YOK uursdiinhuu ajild taaruulj ajilaa hii heseg buleg humuusiin ugeer uls oron yavdgui yum
2021-03-30
иргэн:
хэсэгчилсэн хөл хорио тогтоо ажил хийж л амьдарна шүү дээ дайны үед ч бүр илүү ажиллах ёстой
2021-03-30
иргэн:
бизнесийг хааж байгаа бол бизнесийн алдагдалын нөхөн олговор олгохыг шаардаж байна.
2021-03-30
Иргэн:
Сумьяабазар юу хийхээ ч мэдэхгүй, маш муу ажиллаж байна. Огцруулж чадвартай хүн ажиллуулах хэрэгтэй.УБ тэр чигээрээ голомт болчихлоо.
2021-03-30
хичнээн хөл хорио тогтоогоод ямар үр дүнд хүрэв. Улам л нэмэгдээд байгаа бус уу.
2021-03-30
!!!!:
2-3 hunii zorgoor boldogui yumaa Irged ch geh shig Corona ta hoeriin husleer boloh uu tegeed maluud we ! Sumyataigaa taarsan erguunuud
2021-03-30
buheldee golomt bolchihood baihad hesegchilj horiod yah ve yamarch ur dungui. harin ene horionii 14 honogtoo vaccina hiij duusgaval tom amjilt bolno. darhlaa suusnii daraa maskaa zuugeed hussen ee hiigeed yav da
2021-03-30
ажилласан нэртэй орлого муутай түрээс төлж байхаар хөл хорио тавьж өвчнөө дарж энгийн амьдралд орсон дээрэээ
2021-03-30
zochin:
Hatuu Hul horio deer baihaa !
2021-03-30
Хатуу хөл хорио зарлах нь хамгийн зөв арга гэдгийг дэлхийн нийтийн жишиг харуулсан. Харин ЖДҮ -дэд татаас, мөнгө өгөх нь зөв, бас л дэлхийн нийтийн жишиг. ЗГ, иргэдэд хэлэхэд мөнгө олдоно шүү. Гол нь амь насаа алдаж болохгүй. Энэ тахал бол нэг ёсондоо дайн шүү!
2021-03-30
Иргэн:
Иргэд өөрсдөө л дор бүрдээ хичээнгүйлэх хэрэгтэй. Эмнэлгийн болон цагдаа, хүчний байгууллагын ажилтнууд хэцүүднэ гэхэд даанч дэндүү хэцүүдэж байна!!Танхай балмад залуус тэдэн лүү муу үгээр дайрч давшилж, гүтгэн гутааж байна.Хатуу хөл хорио тогтоосноор хангалттай үр дүнд хүрээгүй нь харагдаад л байгаа биз дээ. Хулгайн замаар хөдөө орон нутагт очоод халдвар тараачихна. Шинжилгээний хариу хуурамчаар үйлдээд халдвар тархах нөхцөл бүрдүүлчихнэ. Зарим үл бүтэх этгээдүүд энд тэнд жагсаал цуглаан, үймээн шуугиан тариад, бөөнөөрөө сүрэглээд, орилж хашгираад, хөөр баяр болж байна. Тэдэнд хуулийн дагуу хатуу шийтгэл оноохын оронд аргадаж, гуйж гувшаад, сарьслагдаж гүйцсэн хэдэн төрийн албан хаагчдаа доромжлуулаад байж байдаг ямар гээчийн арчаагүй,сул дорой төр вэ?!
2021-03-30
иргэн:
Нэг өрх,нэг шинжилгээ маш хэрэгтэй зүйл байлаа. Даанч дараагийн үргэжилэх арга хэмжээг буруу авч хөл хориог нэгэн зэрэг гэнэт сулласан Хотын дарга мунхаг Сумъяагаас муу бүхэн эхлэлтэй.Хориог 50 хүртэл ажилагсадтай ААН ээ,оёдол,зурагчин,мужаан гм ажиллуулж,харин баар сав буудал,архи дарс,пиво,кароке зэрэг олон хүнтэй харьцдаг газруудаа дараад нь ээлжилэн аажуу нээх байсан.Цөөн хүнтэй ААН үүд хүнээ хамгаалаад байж чадна.Хорио тогтоолоо гэхэд хэнтэй юутайгаа тэмуэх билээ.Улам л халдвар тарна.Хажууд жагсана цуглана гэж балайрах юм.
2021-03-30
зочин:
Хэсэгчилсэн хөл хорио дээр байх. нэг л их хатуу хөл хорио тогтоож халдвхр аваагүй нь хаана байна. Иргэд өөрсдөө анхаарах хэрэгтэйш дээ.
2021-03-30
ЗОЧИН:
ИРГЭД ХАТУУ ХӨЛ ХОРИОНД ТУЙЛДАЖ ДУУСЛАА,АЖИЛ, ОРЛОГО Ч БАЙХГҮЙ БОЛЛОО, ТЭР ГОЛОМТЛОН ГАРЧ БГАА ГАЗРУУДДАА ХЭСЭГЧИЛСЭН ХӨЛ ХОРИО ТОГТООНО УУ??? ХӨЛ ХОРИО ТОГТООГООД ЯМАР Ч ҮР ДҮНГҮЙ БАЙНА ГЭДГИЙГ ЧИНЬ НААД ӨДӨР БҮР ӨСЧ БГАА ХАЛДВАРЫН ТОО ХЭЛЭЭД БХАД ОЙЛГОХГҮЙ МАЛ ШИГ САЙД ДАРГА НАРТАЙ ЮМАА? ЭСВЭЛ ӨРХ БҮРТ 1 САЯ ТӨГРӨГ ОЛГООЧЭЭ? КОРОНАГООР БИШ ӨЛСГӨЛӨНГӨӨР, ӨӨР ӨВЧИНӨӨР ӨӨД БОЛЖ БГАА ХҮМҮҮС ОЛОН БГАА ШҮҮ??? МӨНГӨӨ ӨГ? ХЭСЭГЧИЛСЭН ХӨЛ ХОРИО ТАВЬ?
2021-03-30