Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки 2-р сарын 22-ны ѳдѳр, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар болон Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав нартай цахим уулзалтыг хийж, Япон Улсын Засгийн газрын Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх 123,930 ам.доллар буюу 351,960,000 орчим төгрөг бүхий “Төв аймгийн Зуунмод сумын Бүжинхэн цэцэрлэгийн засварын төсөл” болон 247,487 ам.доллар буюу 703,360,000 орчим төгрөгийн "Ховд аймгийн Мѳнххайрхан сумын эмнэлгийн өргөтгөлийн төсөл"-ийн гэрээнд гарын үсэг зурав.
Төв аймгийн Зуунмод сумын Бүжинхэн цэцэрлэгийн засварын төслөөр тус цэцэрлэгийн барилгыг сургуулийн өмнөх байгууллагын стандартад нийцүүлэн дагуу засварлах бол Ховд аймгийн Мѳнххайрхан сумын эмнэлгийн төслийн хүрээнд тус эмнэлгийн хашаанд 2 давхар 20 ѳрѳѳ бүхий ѳргѳтгѳлийг барьж тус эмнэлгийн үйлчилгээ, эрүүл ахуйн орчинг сайжруулах юм. Цахим уулзалтын үеэр дээрх аймгийн Засаг дарга нар Япон Улсын Засгийн газар болон Японы ард түмэнд талархахын хамт бүхий л салбарт хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийлэв.
“Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр” Монгол Улсад анх 1990 оноос хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл нийт 563 төслийг хэрэгжүүлсэн бөгөөд Японы 2020 оны санхүүгийн жил /2020.04.01-ээс 2021.03.31/ нийт 816,591 ам.доллар буюу 2,297,870,000 төгрөг бүхий 5 төсөлд гарын үсэг зураад байна.
Уг хөтөлбөрийн хувьд хөгжиж буй орнуудын орон нутгийн засаг захиргаа болон боловсрол, эрүүл мэндийн байгууллагууд төслөө хариуцаж хэрэгжүүлэх бөгөөд Япон Улсын Засгийн газрийн санхүүжүүлжилтээр тус ЭСЯ-тай хамтран хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм. Ингэснээр төслийн үр ашгийг тухайн орон нутгийн ард иргэд шууд хүртэх давуу талтай билээ.
Эх сурвалж. Японы Элчин сайдын яам
Уншиж байна |