ШӨХТГ-аас энэ сарын 18-ны өдөр Улаанбаатар хотын дөрвөн дүүрэгт байрлах нийт 41 зах, худалдааны төв, хүнсний болон сүлжээ дэлгүүрт хяналт шалгалт хийжээ.
Хүчит шонхор захад өглөөний 7:50 цагийн байдлаар жижиглэнгээр борлуулж байгаа хонины ястай мах 9000, хонины цул мах 9500-10000, үхрийн ястай мах 11000-11500, үхрийн цул мах 12500-14000, ямааны мах 9000 төгрөгийн үнэтэй байна.
Махны жижиглэнгийн үнийг 02 дугаар сарын 05-ны өдрийн үнэтэй харьцуулахад үхрийн ястай мах 11000-11500 болж 500-1000 төгрөгөөр, ямааны мах 9000 төгрөг болж 200 төгрөгөөр тус тус нэмэгдсэн бол үхрийн цул махны дээд үнэ 14000 төгрөг болж 500 төгрөгөөр буурсан. Махны бөөний үнийг 02 дугаар сарын 05-ны өдрийн үнэтэй харьцуулахад хонины мах 7500-8000 төгрөг болж 300-500 төгрөгөөр нэмэгдсэн байна.
Хяналт шалгалтад хамрагдсан нийт 18 зах, хүнсний дэлгүүрүүдэд өндөг дууссан байдалтай байгаа бөгөөд өндөгний нийлүүлэлт өмнөх өдрүүдээс нэмэгдсэн байна. Харин бусад хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нөөц хангалттай, үнэ тогтвортой байна.
Хяналт шалгалтын явцад хадгалах хугацаа дууссан бараа бүтээгдэхүүн илэрсэн тохиолдолд улсын байцаагч шаардлага тавьж, лангуунаас хураалгах арга хэмжээ авч ажиллажээ.
Хэрэглэгчийн мэдээллийн төв”-д 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 17:00 цагийн байдлаар нийт 33 иргэнээс гомдол, мэдээлэл ирүүлсэн байна. Үүнээс 115 утсанд 30, чатботод 1, ибаримт апликэйшнээр 2 гомдол тус тус ирсэн байна.
Үүнээс 21 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгч, 6 хэрэглэгчийн гомдлыг холбогдох газруудад шаардлага тавьж шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
Уншиж байна |