АТМ болон ПОС төхөөрөмж дээр картаа уншуулахдаа нууц дугаар буюу пин кодоо эндүүрэх явдал хэн бүхэнд тохиолддог. Ийм үед картын пин кодоо гурван удаа буруу оруулсан тохиолдолд аюулгүй байдлын үүднээс автоматаар блоклогдож, салбарт хандахаас өөр аргагүй болдог байсан. Тэгвэл одоо харилцагч та өөрийн гар утсан дахь Khan Bank аппликэйшний “Карт” цэсний “ПИН код блок гаргах” сонголтыг ашиглан бүх төрлийн картын пин кодоо сэргээх буюу блокийг гаргах боломжтой болсныг дуулгахад таатай байна.
Картын пин кодын блок гаргах заавар:
Мөн та Харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1917 дугаарт болон help@khanbank.com хаяг руу банканд бүртгэлтэй и-мэйл хаяг, утасны дугаараас холбогдон пин кодын блокоо гаргуулах буюу сэргээх боломжтой.
Дашрамд дурдахад:
Та ПИН кодоо мартсан бол Харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1917 дугаарт болон help@khanbank.com хаяг руу банканд бүртгэлтэй и-мэйл хаяг, утасны дугаараас холбогдож, ХААН Банкны АТМ-аас шинэ ПИН код хэрхэн үүсгэх зааварчилгааг аваарай.
Уншиж байна |