Өндөр боловсролтой, өөртөө итгэлтэй 1,000 гаруй залуус “Аппрентис Монгол” реалити шоунд оролцон хүчээ сорих хүсэлтээ ирүүлсэн байдаг. Учир нь, шоуны цорын ганц ялагчийг жилийн 200 сая төгрөгийн цалин урамшуулал бүхий Гүйцэтгэх Захирлын албан тушаал хүлээж байсан юм.
Өндөр цалин урамшууллыг мэдээж өндөр хариуцлага дагадаг. Энэхүү өндөр хариуцлагыг үүрч чадахуйц, олон мянган хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийг өсгөн, тэдний итгэлийг улам улмаар батжуулж, компанийнхаа үйл ажиллагааг амжилттай өргөжүүлж чадахуйц Гүйцэтгэх Захирлыг тус реалити шоугаар дамжуулан мянга мянган үзэгчдийн нүдэн дээр шалгаруулсан билээ.
Шоуны шүүгчээр Монголын санхүүгийн салбарт 17 наснаас хүч сорьж, 25-хан насандаа ХасБанкийг байгуулж 10 жил Гүйцэтгэх Захирлаар нь ажилласан, ард иргэдийнхээ зөв, тэгш амьдралын төлөө маш олон гайхалтай төслийг Монголдоо анхлан хэрэгжүүлж ирсэн Ард Санхүүгийн Нэгдлийн Гүйцэтгэх Захирал Ч.Ганхуяг ажилласан юм.
Тэрбээр Монголын том том бизнесмэнүүд, Гүйцэтгэх захирлуудын ил хэлдэггүй зүйлсийг зоригтойгоор, шулуун шударгаар хэлж, бизнес яаж хийдгийг, бизнес хийх нь өөрөө ямар эрсдэл дагуулдагийг, удирдагч хүний ажил хэчнээн амаргүй, хариуцлага өндөртэй болохыг оролцогчдод төдийгүй үзэгчдэд ойлгуулж чадсанаараа үнэ цэнтэй байлаа.
Шоу нэвтрүүлэгт шигшигдэн үлдсэн 14 залуус боловсрол мэдлэг, ур чадвараараа ширүүхэн өрсөлдөж, тэдэн дундаас Ц.Бархас хувийн зохион байгуулалт, багийн ажиллагаа, бүтээгдэхүүн борлуулалт, ажлын үр дүнгээрээ товойн гарч ирсэн юм.
Ийнхүү тэрбээр блокчэйн технологид суурилсан Монголын анхны урамшууллын оноо болох АрдКойныг гарган санхүү, финтекийн салбарт хувьсгал хийгээд буй, Монголдоо тэргүүлэх финтек нэгдэл, 21 охин компанийн бүрэлдэхүүнтэй Ард Санхүүгийн Нэгдлийн охин компаний Гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдоод байна.
Уншиж байна |