Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Маргаашийн манлайлагчдыг бэлтгэх “Harvard ManageMentor” хөтөлбөр эхэллээ
2021-02-01

Маргаашийн манлайлагчдыг бэлтгэх зорилготой  “Harvard ManageMentor” хөтөлбөр өнөөдрөөс /2020.02.01/ эхэллээ. 

 

 

МҮХАҮТ өнгөрөгч 2020 онд Харвардын Бизнесийн сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулж, нийт бизнес эрхлэгчдэдээ зориулсан манлайллын хөтөлбөрүүдийг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

 

Энэхүү хамтран ажиллах гэрээний хүрээнд гурван төрлийн хөтөлбөр болон контентыг бизнесийнхэнд хүргэхийг зорьж буй. Эхнийх нь "Harvard managementor" хөтөлбөр юм.

 

Дэлхийн нэртэй менежментийн эксперт, манлайлагчдын хамгийн сүүлийн үеийн чухал санаа, судалгаа, үнэлгээг багтааж, практикт суурилж баталсан уг хөтөлбөрт энэ удаад 90 орчим хүн хамрагдаж байна.

 

Суралцагсад мэргэжлийн багш нарын чиглүүлэлт дор, нийт 41 модулийг дөрвөн сар гаруйн хугацаанд цахимаар болон танхимаар авах бөгөөд агуулга бүрийн дараа үнэлгээний тестийг бөглөж, хөтөлбөрийг амжилттай дүүргэснээр Харвардын сургуулийн албан ёсны сертификат гардах юм.

 

Цахим болон танхимын хосолсон сургалтын загвартай тус хөтөлбөрт оролцогчид Walmart, Netflix, Apple, Amazon, Walt Disney, Nike, Tesla зэрэг дэлхийн томоохон компанийн бодит жишээнд тулгуурлан ажиллах аж.

 

 

Хөтөлбөрт хамрагдсанаар дүн шинжилгээ хийх ур чадварт суралцах төдийгүй шинэ үеийн технологийн талаарх ойлголт нэмэгдэж, бизнесийн салбарын чиг урсгал, олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт, технологи, хүний нөөц, бизнесийн шинэ загвар, менежменттэй танилцах давуу талыг олгож байгаагаараа онцлог юм.

 

 

Үүний дараагийнх нь "Senior leadership" буюу гүйцэтгэх дээд удирдлагын манлайллын хөтөлбөр. Энэ нь холимог буюу танхим болон виртуаль хэлбэрээр явагддаг. Гуравдахь нь Харвардын бизнесийн сэтгүүлд шинэ тутам гарсан нийтлэл, судалгаа, санаануудыг маш богино хугацаанд уншиж, судлах хөтөлбөр юм.

 

МҮХАҮТ-ын зүгээс мянган сео, мянган амжилттай бизнесмэнүүдийг бүтээхийн тулд эхлээд менежер удирдлагуудыг бэлдэх ёстой гэж зорьжээ. Ингэснээр аливаа бизнес шинэ сорилт болоод боломжуудад бэлэн байна гэж үзэн Харвардын Бизнесийн сургуулийн хөтөлбөр, контентуудыг цогцоор оруулж ирсэн аж. 

 

Shuud.mn
Сонин хачин