Санхүүгийн боловсрол буюу энгийнээр орлогоо зөв зарцуулах, ирээдүйдээ хөрөнгө оруулах тухай өнөөдөр хүн бүр ярьдаг болсон. Би ч тэдний нэг. Орлогогүй байх үед овоо сайн төлөвлөгөө гаргадаг ч яг мөнгөтэй болонгуут “За яахав үүнийг, түүнийг” гэсээр нэг л мэдэхэд мөнгө хадгалах битгий хэл, өр зээлээ бүрэн барагдуулж чадаагүй тохиолдол олон. Гэсэн хэдий ч орлогоо зөв зарцуулахыг оролдсоор байгаа нэгэн.
Ирээдүйгээ баталгаатай болгох хүсэл хүн бүрт бий. Үүний тулд орлогынхоо тодорхой хувийг хадгалж сурах нь хамгийн зөв хувилбар гэдэг нь хөдөлшгүй үнээн. Өнөөгийн нөхцөл байдалд банкуудад хугацаатай болон хугацаагүй хадгаламж хийх боломжтой. Үүнийг даваад мөнгөө арвижуулах өөр хувилбарууд ч бий. Үүний нэг бол үнэт цаас худалдаж авах. Үүнийг удаан жил нэг ч төгрөг цааш хийж чадаагүй явсныхаа дараа л бүрэн ойлгоод байгаа билээ, би.
Хөрөнгийн бирж дээр хамгийн эрэлттэй, сүүлийн жилүүдэд амжилттай яваа компаниудыг судалж үзэхэд Ард санхүүгийн нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд анхаарал татаж байв аа. Ард лайф, Ард кредит, Ард даатгал, Монгол шуудан зэрэг компаниуд сүүлийн хоёр, гурван жил хувьцааных нь үнэ өсч байгаа компани гэдгийг харж болохоор аж. Тиймээс эдгээр дөрвөн компаниас хоёрыг нь сонгон өөрийнхөө хэмжээнд хувьцаа худалдан авахаар ухаалаг гар утсандаа Ард аппликейшныг татаж авлаа. Өнөөдөр хүн бүр ухаалаг утсаараа бүх төрлийн үйлчилгээг авдаг болсны үр ашиг энэ юм.
Ингээд бүртгэлээ баталгаажуулан нээсэн даруйд апп-ын баруун дээд буланд АСО 100 гэсэн байв. Ямар нэгэн оноо болох нь ойлгомжтой. Дараад орвол 100 АрдКойнтой болсон байна гэжээ.
Хувьцааны дансаа нээлгэтэл дахиад 100 АрдКойн нэмэгдсэн байв. Фэйсбүүк хаягаа баталгаажуулаад 100, и-мэйл хаягаа баталгаажуулаад 100 койн нэмэгдлээ. Энэ хүртэл койны талаар ойлголтгүй явсан надад нэг их онц зүйл бодогдсонгүй. Гэхдээ 100, 100-гаар нэмэгдээд байгаа АрдКойн гэгч юу билээ. Хэрэглэгч надад хэрэггүй зүйл биш л байж таараа!
АрдКойн гэж юу вэ?
Энгийнээр энэ нь урамшууллын оноо гэж тайлбарлажээ. “Ард бит” ХХК-аас хөгжүүлсэн, технологийн хувьд блокчэйн дээр суурилсан урамшууллын оноо гэнэ. Энэ оноог мөнгө болгож болно, бараа болгож болох аж. Бас хувьцаа ч авч болно, хадгалж ч болох юм гэдгийг https://academy.ard.mn/ цахим хуудсаас олж уншлаа. Мөнгөө арвижуулахыг хүссэн надад ихэд олзуурхам санагдав.
Дэлхий дээр блокчэйн технологи дээр суурилсан урамшууллын оноонуудаас хамгийн олон харилцагчтай юм байна. Би л анх удаа ийнхүү мэдэж байгаагаас биш аль хэдийнэ монголчуудын хэрэглээ болжээ, энхүү койн. Монголд одоогоор 240 000 гаруй АрдКойн эзэмшигч байдаг бол үүнээс 1 000 000 дээш АрдКойнтой 201 эзэмшигч, 100 000 дээш АрдКойнтой 613 эзэмшигч байна гэжээ. Сонирхолтой л юм...
Тэгвэл койноор юу хийж болох вэ? Энэ хамгийн сонирхолтой хэсэг.
Нэгд, цуглуулсан АрдКойноор өөрийн сонгосон Ард санхүүгийн нэгдлийн нээлттэй 3 компанийн хувьцаагаар сольж болох юм байна. Энэ бол миний зорилго байсан. Өөрийнхөө мөнгөөр хувьцаа авахаас гадна эдний урамшууллын оноогоор хувьцаа нэмж авч болох нь. Олзуурхууштай зүйл биш гэж үү.
Хоёрт, худалдан авалт хийх боломж. Өнөөдөр хүн бүр онлайн худалдан авалт хийдэг болсон шүү дээ. Цар тахал дэгдээд онлайн худалдааг түлхүү хэрэглэхийг зөвлөж байгаа. Ийм үед АрдКойноор хэрэгтэй бараа бүтээгдэхүүнээ захиалах боломжтой гэнэ шүү. Ардшопоос сонгосон бараа бүтээгдэхүүнийхээ үнийн дүнгийн 50 хүртэлх хувийг АрдКойноор хөнгөлүүлэн авах боломжтой аж.
Гуравт, тэтгэврийн хуримтлалд АрдКойн. Тэтгэврийн хуримтлал ирээдүйд ямар чухал болохыг санхүүгээ захиран зарцуулж байгаа хүн бүр ойлгодог болсон учир нэг их зүйл нуршаад яах вэ. Гол нь бирж дээрээс АрдКойноо тухайн үеийн хангаар худалдан аваад 20 хувь илүүгээр тооцуулан тэтгэврийн хуримтлалдаа хийж болох юм байна шүү.
Дөрөвт, АрдКойн хуримтлал болно гэнэ үү. Тийм ээ, хуримтлал болох нь. АрдКойны үнэнч хэрэглэгчид койноо хадгалах тусам өсөх HODL урамшууллын хөтөлбөрт хамрагдах боломжтой гэж байна. Тодруулаад хэлбэл, АрдКойн нь ханш хэлбэлздэг урамшууллын оноо бөгөөд энэ хөтөлбөр зарлагдсанаар хадгалсан хугацаанаас хамааран тоо хэмжээг нь өсгөх боломжтой. Бүүр энгийнээр яривал ханшийн зөрүүгээс ашиг олох боломжтой, мөн хадгалахын хэрээр хэмжээ нь ихсэх хэлбэрээрээ хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүнүүдийн шинжийг агуулсан цогц бүтээгдэхүүн ажээ.
Мэдээж бирж дээр арилжаанд оруулж, төгрөг, биткойн, доллар руу хөрвүүлэх бүрэн боломжтой гэдгээрээ илүү сонирхол татаж байв.
Ийм өгөөжтэй оноог яаж үржүүлэх вэ?
Эцсийн асуулт энэ. Ийм их боломжтой юм бол үржүүлэх аргыг зааж өгөөч. Анхаараарай!!!
Түүнээс гадна АрдКойн:
Мөнгөө арвижуулах боломж маань ийнхүү нэг бус нэлээд олон хувилбараар нэмэгдлээ. Танд ч бас амжилт хүсье.
Уншиж байна |