Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Б.Лакшми: Төр менежментийн үүргээ гүйцэтгэж чадахгүй байна
2021-01-20

 

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал, эдийн засагч Б.Лакшмитай ярилцлаа.

 

-Коронавирусийн цар тахалтай тэмцэх бие даасан хууль хэр үр дүнгээ өгч байна вэ?

Хэрэгжүүлэх шатандаа байгууллагуудын үүрэг оролцоо тодорхой бус харагдаад байдаг. Гаргаж буй шийдвэрүүдийнхээ үр нөлөөг сайн судлахгүй байх шиг байна.

-Монголд хуулиуд их гайгүй гардаг. Зөвхөн хэрэгжүүлэх шатандаа асуудлууд гардаг. Хэрэгжүүлэх шатандаа байгууллагуудын үүрэг оролцоо тодорхой бус харагдаад байдаг. Гаргаж буй шийдвэрүүдийнхээ үр нөлөөг сайн судлахгүй байх шиг байна. Мөн дагаж мөрдөх шийдвэрийн нэгдсэн ойлголт байхгүй, шийдвэрүүдээ цэгцтэй нэгдсэн нэг цахим хуудсаар дамжуулж хүргэхгүй байгаа нь тодорхой бус байдал, олон асуудал хэл ам дагуулаад байна.

 

-УИХ энэ оны улсын төсвийг дахин тодотгох нөхцөлтэйгээр хуулийн хугацаанд шахагдаж баталсан. Гэвч өнөөдрийн тухайд улсын төсвийн хүрээнд бус Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эдийн засаг үзүүлэх сөрөг нөлөөллийг багасах хөтөлбөрт нэмэлт оруулан хэрэгжүүлж байна. Эдийн засагчийн хувьд үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?

Мэдээж эрүүл мэндийн асуудал чухал гэхдээ бүх ард иргэдийнхээ амьжиргааг үүнд золиосолж болохгүй.

-Хамгийн гол нь аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих, ажлын байр хамгаалах дорвитой арга хэмжээ авч чадахгүй байна. Мэдээж эрүүл мэндийн асуудал чухал гэхдээ бүх ард иргэдийнхээ амьжиргааг үүнд золиосолж болохгүй. Энэ асуудлыг яаж зөв зохистой зохицуулах уу гэдэг нь менежментийн асуудал. Тэгэхээр төр энэ менемжентийн үүргээ гүйцэтгэж  чадахгүй байна.

 

-Иргэд ажилгүй, аж ахуйн нэгжүүд ажлын байр, бизнесээ хэрхэн хамгаалж үлдэх талаар Засгийн шийдвэр харж байгаа. Иргэн, аж ахуйн нэгжийн банк болон ББСБ-аас авсан зээлийн хүүг 50-иас доошгүй хувиар бууруулах, Урт хугацааны зээлээр 200 мянган ажлын байрыг хамгаалах талаар гишүүдийн өргөн барьж байгаа хуулийн төслүүд үр дүнтэй юу?

 

-Санхүү бол мэдээж чухал асуудал. Өнөөдөр хувь хүн, ААН болон улс хүртэл зээлтэй байна. Гэхдээ шууд утгаараа өмнө нь авсан зээлийн хүүг бууруулах тал дээр хууль гаргасан ч нэмэр болохгүй байх.Хууль гаргаад бүх зээлийн хүү 50% буурна гэж байхгүй. Монгол банк энэ тал хангалттай арга хэмжээ авч ажиллаж байгаа бөгөөд бодлогын хүү одоогийн байдлаар 6% байна. Өмнө нь авсан зээлийн хүүг 50% бууруулна гээд санхүүгийн зах зээлийн үйл ажиллагаанд хэтэрхий их оролцсоноор эдийн засаг ийм хүндэрсэн үед нэмээд санхүүгийн хямралд оруулчих вий гэж би бол болгоомжлох нь зүйтэй гэж бодож байна. “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов" гэгчийн зүйл болох вий гээд.

 

-Ерөнхийлөгчийн өргөн барьсан “Өрх бүрт нэг сая төгрөг”-ийн төслийг эрх баригчид хэлэлцэхийг дэмжлээ. Энэ төсөл хэрэгжсэнээр айл өрхүүдэддэмтэй ч дотоодын үйлдвэрүүдээ дэмжих эдийн засагт өгөөжтэй байж чадах уу?

Эдийн засгийн нөхцөл байдал ийм хүндэрсэн мөн хэр удаан үргэлжлэх нь тодорхой бус, айл өрхүүдийн орлого буурсан тасарсан үед энэ санаачлагыг дэмжих нь зүйтэй. Ваучераараа зөвхөн тухайн аймагтаа болвол орон нутгийн ААН-ээс худалдан авалт хийхээр зохицуулвал илүү үр дүнтэй байна.

-Эдийн засгийн нөхцөл байдал ийм хүндэрсэн мөн хэр удаан үргэлжлэх нь тодорхой бус, айл өрхүүдийн орлого буурсан тасарсан үед энэ санаачлагыг дэмжих нь зүйтэй. Сингапурт ч гэсэн бэлэн мөнгө өгөөд бас ваучер өгсөн. Гол нь зөв хэрэгжүүлэх асуудал нь чухал. Бага багаар үе шаттай хэрэгжүүлэх нь чухал. Нэг хэсгийг нь ваучераар өгнө гэж байгаа болохоор үүнийг нь ч гэсэн зөв зохицуулах хэрэгтэй. Ваучераараа зөвхөн тухайн аймагтаа болвол орон нутгийн ААН-ээс худалдан авалт хийхээр зохицуулвал илүү үр дүнтэй байна. Ваучераар худалдан авалт хийх боломжтой газруудын жагсаалтыг нь гаргаад, орон нутгаасаа сонголтоор худалдан авалт хийх боломжтой газруудыг нь зааж өгөх нь зохистой болов уу.

 

-Цаашид дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмжихэд ямар бодлого хэрэгжүүлэх шаардлагатай вэ?

 

-Дотоодын ААН олон төрлийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Жишээ нь, заримд нь хөнгөлөлттэй зээл, зарим үйл ажиллагаа нь зогсоогүй байгаа үйлдвэрүүдэд худалдан авалт, зарим салбарын ААН татварын хөнгөлөлт гээд олон төрлийн, шат шатын дэмжлэг хэрэгтэй. Мөн уг бодлогоо гаргахдаа салбар салбарт үйл ажиллагаа явуулж байгаа ААН дунд судалгаа явуулсаны үндсэн дээр гаргах хэрэгтэй.

 

-Олон улсын байгууллагаас энэ онд манай эдийн засгийг сэргэж, өснө гэж үзсэн байсан. Хэр бодитой гэж харж  байна вэ?

Эдийн засгийн өсөлт төр, засгийн зүгээс ААН-дээ хэр сайн дэмжиж байгаагаас хамаарна. Зарим олон улсын мэдээгээр бол Монголын эдийн засаг чөлөөт уналтанд байна гэж мэдээлж байсан.

-Олон улсын байгууллагууд оны өмнө буюу 2020 оны эцэст гаргаж байсан таамаглалуудаа бууруулсан байна лээ. Эдийн засгийн өсөлт төр, засгийн зүгээс ААН-дээ хэр сайн дэмжиж байгаагаас хамаарна. Зарим олон улсын мэдээгээр бол Монголын эдийн засаг чөлөөт уналтанд байна гэж мэдээлж байсан. Энэ уналт нь хаана очиж зогсох нь сайн мэдэгдэхгүй байгаа. Маш болгоомжтойгоор хэлэхэд эдийн засаг маань энэ онд 2 хувь л өснө байх. Буурах магадлал тун өндөр.

 

-Цар тахлын энэ үед эдийн засгаа хамгаалах ямар арга хэмжээ хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байна вэ?

Төр, засгийн зүгээс үнэ нэмж болохгүй гээд байгаа мөртлөө өөрсдийн шийдвэрээрээ бизнесийн зардлыг нэмэгдүүлж  байна гэдгээ ойлгохгүй байх шиг байна.

-Хилийн боомтын үйл ажиллагааг нээж өгөх хэрэгтэй, ядахдаа бараа бүтээгдэхүүний чөлөөт урсгалд. Мөн ААН холбоотой арга хэмжээ авахдаа огцом биш, төлөвлөх боломжтой бага зэргийн хугацаа өгөх хэрэгтэй. Жишээ нь 12 сард Оросын хилийг 2021 оны 1-р сарын 15 хүртэл хаалаа гэсэн шийдвэрийг гэнэт гаргасан. Үүнээс болж хил дээр маш олон чингэлэг, ачааны машин овоорч асуудал үүссэн. Тиймээс нэгдүгээр сарын 15 нд хил нээнэ гэж бодоод бараагаа 1 сарын эхээр захиалж таарна. Гэтэл хилийн хориог сунгаж 2-р сарын 1-нд нээхээр болсон. Энэхүү шийдвэрээ дахиад л тулгаад гаргав. Нөгөөх л ачаа тээвэр нь хил дээр овоорох асуудал үүсэж байна. Хэрэв 1 сарын эхээр сунгах шийдвэрээ гаргасан бол бизнесийхан ч тааруулаад бараа бүтээгдэхүүнээ захиалчих байсан. Ингэснээр бизнес ААН нэмэлт зардал гарч байна. Төр, засгийн зүгээс үнэ нэмж болохгүй гээд байгаа мөртлөө өөрсдийн шийдвэрээрээ бизнесийн зардлыг нэмэгдүүлж  байна гэдгээ ойлгохгүй байх шиг байна. Мөн хил дээр ингэж удаан зогссоны улмаас бараа бүтээгдэхүүн муудах, хөлдөх нөхцөл байдал үүсвэл хэн зардалыг нь даах вэ? Төр лав биш байх.

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
Uul:
Ene estoi medleggui, teneg huuhen baina lee dee. Hudlaa aman deeree yarihaas tsaashgui uls toriin togloom bolson hooson tolgoi, mungu huulegch.
2021-01-20
зочин:
юун менежмент,,,,,, тэтгэвэртээ гарчихаад эргээд төрийн агентлагуудад ажлаад байгаа хүмүүсээ болиулж чадахгүй байна шүү дээ/ цэрэг цагдаагийн байгууллагаас тэтгэвэрт гарсан арын хаалганы юмнууд / Энэ хүмүүс нь 2 газраас цалин аваад л сандлын бөглөөс болж байхад ,,,өндөр мэргэжилтэй шижигнэсэн залуучууд ажилгүй орлогогүй байна Энэ МАН-н урдаа барьсан уриа юу энэ шудрага ёс мөн үү
2021-01-20
zochin:
baucher avmaargui b/a,belen munguu avaad hvn uuruu heregtei zuildee zartsuulsan deer baihaa.
2021-01-20