Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Анхны нээлттэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжааны цанг цохилоо
2021-01-13

Монгол Улсын анхны олон нийтэд арилжаалах хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны цан цохих ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Энэхүү ёслолын арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай, “Инвескор ББСБ” ХК -ийн гүйцэтгэх захирал Д.Баясгалан, "Инвескор Капитал ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Уянгахишиг нар оролцсон юм. 

 

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Хэдийгээр 2020 он бүхэлдээ ковид-19 цар тахлаас шалтгаалж санхүүгийн зах зээлд эрсдэлтэй, амаргүй нөхцөл байдал үүссэн ч Улсын Их хурал, Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хорооноос тулгарч буй хүндрэл, эрсдэлийг даван туулах  чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг цаг тухай бүрт нь авч хэрэгжүүлж ажиллалаа. Тухайлбал, Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаасны зах зээлийн хөгжлийг дэмжих, өсөлтийг хангах чиглэлээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үнэт цаасны төлбөр тооцооны горим, төлбөрийн эсрэг нийлүүлэлтийн зарчмыг зах зээлийн оролцогчидтойгоо хамтран нэвтрүүлсэн. Мөн дотоод болон гадаадын биржийн хооронд үнэт цаас хөрвөх нөхцөлийг бий болгож, олон жил яригдсан биржийн бус зах зээлийн эрх зүйн суурь орчинг бүрдүүлж, түүхэнд анх удаа зах зээлийн үнэлгээ хамгийн өндөр түвшинд буюу 3.0 их наяд төгрөгт хүрлээ. Өнгөрсөн хугацаанд “МИК ОССК” ХХК-аас орон сууцны зээлийн багцаар, “НОСК” ХК-аас түрээсийн орон сууцны багцаар тус тус баталгаажсан хөтөлбөрийн шинжтэй баталгаат үнэт цаасыг хаалттай хүрээнд гаргасан. Харин энэ удаагийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь арилжаа эрхлэх байгууллагаар дамжуулж олон нийтэд анх удаа нээлттэй арилжаалж байгаа нь хөрөнгийн зах зээлийн хөгжилд шинэ хуудсан нээлээ” гэдгийг онцолсон юм.

 

Олон улсын санхүүгийн зах зээлд нийтлэг арилжаалагддаг бүтцийн шинэ төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг дотоодын зах зээлд нэвтрүүлэх, нээлттэй арилжаалах нөхцөлийг бүрдүүлэх, барьцаат үнэт цаасны харилцааг хөгжүүлж, зах зээлд оролцогч хөрөнгө итгэмжлэн удирдагч, үнэт цаас гаргагчид тусгай зөвшөөрөл олгох, гаргасан үнэт цаасыг бүртгэх ажиллагааны зохицуулалтыг хялбаршуулж уян хатан болгох, схемийн тогтвортой байдлыг хангах үүднээс мэдээлэл тайлагнал, эрсдэлийн удирдлагын тогтолцоог сайжруулах чиглэлээр холбогдох дүрэм, журмыг шинэчлэх ажлыг 2021 онд хийхээр Санхүүгийн зохицуулах хорооноос төлөвлөөд байна.

Эх сурвалж: СЗХ

Shuud.mn
Сонин хачин