Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Хаан банк нийт 16.2 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлээд байна
2021-01-12

Жижиг дунд үйлдвэрлэл болон уул уурхайгаас бусад экспортын салбарыг дэмжих зорилгоор Монголбанкнаас репо арилжаа хийн арилжааны банкуудад урт хугацаатай санхүүжилт олгосны дагуу ХААН Банкаж ахуйн нэгжүүдээс зээл дахин санхүүжүүлэх хүсэлтийг цахимаар хүлээн авч эхэлсэн билээ.

 

Энэхүү санхүүжилтийн хүрээнд ХААН Банкөнгөрсөн сараас эхлэн тодорхой үе шаттай ажлуудыг авч хэрэгжүүлж байгаа бөгөөд эхний ээлжинд эдгээр нэр дурдсан салбарт үйл ажиллагаа явуулж буй харилцагчдынхаа зээл дахин санхүүжүүлэх хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдвэрлэжбайна. Өөрөөр хэлбэл, энэхүү санхүүжилтийн хүрээнд өмнө нь зээл авсан аж ахуйн нэгжүүдийн үлдэгдэлтэй зээлийг бага хүүтэй (жилийн 10.5%), хөнгөлөлттэй нөхцөл (зээлийн үндсэн төлбөрөөс 6 сараас багагүй хугацаанд чөлөөлөгдөх)-өөр дахин санхүүжүүлэх боломж олгож байгаа юм.2021 оны 1-р сарын 9-ний өдрийн байдлаар бид жижиг, дунд үйлдвэрлэл болон уул уурхайгаас бусад экспортын салбарт үйл ажиллагаа явуулдаг 254 аж ахуйн нэгжийнхүсэлтийг цахимаар хүлээн авч, эдгээрээс 173 харилцагчийн 16.2 тэрбум  төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлээд байгаа юм.

 

            Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт шинээр олгох болон дахин санхүүжүүлэх зээлийн дээд хэмжээ 300 сая төгрөг, уул уурхайгаас бусад экспортын салбарын дахин санхүүжүүлэх зээлийн дээд хэмжээ 1 тэрбум төгрөг байх юм.

 

Зээлийн хүүгээ бууруулж, дахин санхүүжилт авах хүсэлтэй аж ахуйн нэгжүүд нь Монголбанкнаас тавьж буй шалгуур, нөхцөлүүдийг бүрэн хангасан байх ёстойг анхаарна уу. Шалгууртай ЭНД дарж танилцана уу.

Шалгуур хангаж буй аж ахуйн нэгжүүд ЭНД дарж хүсэлтээ цахимаар ирүүлэх боломжтой. 

 

 

Shuud.mn
Сонин хачин