"Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК-ийн үүсгэн байгуулсан “МИК Актив Хорин Дөрөв” ХХК-д хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооноос олгоод байсан юм.
Дээрх тусгай зөвшөөрлийн хүрээнд “МИК Актив Хорин Дөрөв ТЗК” ХХК нь 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 112 гаруй тэрбум төгрөгийн 30 хүртэлх жилийн хугацаатай ипотекийн зээлээр баталгаажсан бонд /ИЗББ/-ыг гаргалаа.
Эх сурвалж: mik.mn
Уншиж байна |