2020 оны есдүгээр сард долларын ханш 2855,05 байсан. 10 дугаар сар гарснаас хойш шат дараатайгаар АНУ-ын долларын ханш буурсаар байна.
АНУ-ын долларын ханш 10 дугаар сарын 2-нд 2854,92
10 дугаар сарын 06-нд 2854,58
10 дугаар сарын 12-нд 2854,45
10 дугаар сарын 14-ны байдлаар 2854,30 болж буурчээ.
Иймд валютын ханш ямар үед өсөж, ямар үед буурдаг талаар мэдээлье.
Аливаа валютын үнийг бид валютын ханш гэж нэрлэдэг. Жишээ нь, зах зээл дээр “1 доллар = 100 иен, 1 евро = 70 рубль, 1 юань = 350 төгрөг” г.м. үнэ тогтдог. Яг л бусад барааны нэгэн адил энэхүү үнэ тухайн валютыг хэр олон хүн авах эсвэл зарахыг хүсэж байгаагаас хамаарч өөрчлөгддөг. Хэрэв зах зээл дээр зарагдах хэмжээ нь худалдаж авах хэмжээнээс их бол үнэ буурна. Эсрэгээрээ бол үнэ ѳсдѳг.
Э.Үүрийнцолмон
Уншиж байна |