Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
БХБ-ын сайд Б.Мөнхбаатар ШУТИС-ийн багш, удирдлагуудтай уулзлаа
2020-10-13

 

Барилга,хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар ШУТИС-ийн эрдэмтэн багш нар болон удирдлагуудтай уулзаж барилгын салбарын мэргэжилтэй ажилтнуудын ур чадварыг нэмэгдүүлэх ахисан түвшний боловсролын зэргийг хангуулах үүднээс зөвлөлдөх уулзалт хийлээ. Мөн мэргэжилтэй боловсон хүчний ажиллах ажлын байрны хүрэлцээ, ажиллах нөхцөл бололцоо, дадлага эзэмшүүлэх сургалт, хүний нөөцийн талаар тулгамдаж буй асуудлыг хөндөн ярилцлаа. 

 

Уулзалтын үеэр Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар ШУТИС-ийг бакалаврын зэрэгтэй оюутнуудыг Барилгын хөгжлийн төвөөр дамжуулан дипломын дараах сургалтанд хамруулж байх санал гаргалаа. Төрөөс баримтлах бодлогын хүрээнд мэргэжлийн захиалгаа БШУЯ-нд өгч нийслэл гэлтгүй орон нутгийн сургуулиудын оюутнуудын хамрах хүрээг анхаарч ажиллах талаар мэдээлэл солилцсон юм.Барилгын салбарын мэргэжилтэн бэлтгэх 20 гаруй дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрийг сайжруулан төрийн байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллаж цаашдын зорилго бодлогоо тодорхойллоо. 

Эх сурвалж: БХБЯ

Shuud.mn
Сонин хачин
Ахмад инженер:
Энэ зөв өсуудал ярьжээ. Барилгын салбарын ИТА-ны мэргэжил дээшлүүлэх, давтан сургах зориулалттай институтыг 1987 онд УБХ-ны дарга асан С.Лувсангомбо дарга санаачилж тухайн үеийн ЗХУ-ын туршлагаар байгуулсаныг БХБ-ын Сайдаар ажилласан Бадилхан Төрийн бус байгууллагад шилжүүлсэнээр устгаж үгүй хийсэн. Үүнийг засах хэрэгтэй.ШУТИС-ын эрдэмтэн багш нар болон хөгжилтэй орнууд Япон,Солонгос,ХБНГУ-ын холбогдох ыамдтай харилцааг тогтоон ажиллавал үр дүн өгөх байхдаа. ОХУ, БНХАУ-ын яамдтай ч хамтын ажиллагааг сэргээх нь зөв боловуу.
2020-10-14