Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөнгөлөлттэй зээлийг орон нутагт олгож эхэллээ
2020-10-12

 

Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу нээлттэй, ил тод сонгон шалгаруулалт хийж, 11 төсөлд нийт нэг тэрбум төгрөгийн зээл олгох гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаа Өмнөговь аймагт энэ сарын 7-8-нд боллоо.

 

Уг арга хэмжээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Зээлийн батлан даалтын сангийн Захиргааны газрын дарга Д.Батзогсох, Өмнөговь аймгийн Засаг Даргын Тамгын газрын дарга Ж.Сүх-Эрдэнэ, Өмнөговь аймгийн Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Т.Батжаргал нарын албаны хүмүүс болон зээлд хамрагдаж, гэрээ байгуулж буй 11 аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцов.

 

Өмнөговь аймаг жижиг, дунд үйлдвэрлэгчдээ дэмжин орон нутгийн санхүүжилтээс нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгаа юм. Нээлтийн ажиллагааны үеэр Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан “Өмнөговь аймгийнхан Жижиг дунд үйлдвэрийг дэмжих чиглэлээр сүүлийн хоёр жилд маш сайн ажиллаж байгаа. Тийм ч учраас орон нутагт жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зээл олгох ажлыг Өмнөговь аймгаас эхлүүлж байна. Орон нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах, олон ажлын байр бий болгох энэ салбараа байнга дэмжиж байдаг орон нутгийн удирдлагууддаа талархал илэрхийлье” гэсэн юм.

 

Эдгээр 11 төсөл хэрэгжсэнээр орон нутагт 60 гаруй шинэ ажлын байр бий болж, гурван үйлдвэр шинээр байгуулж, найман үйлдвэр үйл ажиллагаагаа өргөтгөж байна.

Shuud.mn
Сонин хачин