Тээврийн цагдаагийн алба амралтын өдрүүдэд буюу 2020.10.10-11-ний өдрүүдэд 605 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 470 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан байна.
Ослын улмаас 4 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүний амь нас хохирчээ. Нийт хүн гэмтсэн дуудлага мэдээллийг хэлбэрээр нь авч үзвэл:
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр-1
- Мөргөлдөх хэлбэрээр-2
- үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн байна.
Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 жолоочийг илрүүлж ажилласан байна. Мөн давуу эрх бүхий явган зорчигчид гарцан дээр зам тавьж өгөөгүй 251 жолоочийг МУ-ын ЗТХ-ийн 14.7.38-д заасны дагуу хариуцлага тооцож ажилласан байна.
Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААС анхааруулж байна.
Уншиж байна |