Байлдааны буудлагатай тактикийн сургуулилалтын үеэр ангийн ахлагч бэртжээ
2020-10-09

 

 

Зэвсэгт хүчний дугаар ангийн ахлагч байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль явагдаж байх үед /2020.10.08/ гэмтэл авчээ.

 

Улмаар сургуулийн эмнэлгийн бүлэг яаралтай анхны тусламж үзүүлж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд шилжүүлэн эмчлүүлж байгаа аж. Одоогоор гэмтсэн ахлагчийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд уг асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж байна гэж Хуурай замын цэргийн командлалын хэвлэлийн албанаас мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин